Майкл Жексоны зураг олныг цочролд оруулав

Хуучирсан мэдээ: 2011.10.13-нд нийтлэгдсэн

Майкл Жексоны зураг олныг цочролд оруулав

Америкийн
Лос-Анжелес хотноо Попын хаан Майкл Жексоны үхэлд түүний хувийн эмч
Конрад Мюррей буруутай эсэхийг тогтоох шүүх хурал үргэлжилсээр байна. Энэхүү шүүх хурлаар баримт болж болох бүх л зүйлийг дэлгэж байгаа бөгөөд
өчигдөр түүний амьсгал хураасан үеийн нүцгэн зургийг дэлгэцнээ үзүүлсэн
байна. Энэхүү зургийг баримт болгон ашигласан нь Майкл Жексоны гэр
бүлийнхнийг нилээд цочролд оруулжээ. Тэд шүүх танхимд дэлгэн харуулсан
зургийг хараад эхэр татан уйлж байдлыг улам хурц болгосон гэнэ.
Зурган дээр харагдаж байгаагаар Жексон нас барах үедээ маш их турсан
байсан төдийгүй түүний биеэр зүү, тариурын сорви, шарх нилээд их гарсан
байна. Энэ нь түүний үнэнч шүтэн бишрэгчдэд ч таагүй сэтгэгдэл
төрүүлжээ.


Н.Хувьзаяа  www.secret.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж