Сюрприз дүүрэн Music Awards

Хуучирсан мэдээ: 2011.10.13-нд нийтлэгдсэн

Сюрприз дүүрэн Music Awards

“Mongolian music video awards -2011” шагнал гардуулах ёслолын ажиллагаа энэ сарын 26-нд Соёлын төв өргөөнд найм дахь жилдээ болох гэж байна. Жил бүр шинэ санаа, техникийн дэвшлийг үзэгч олноо гайхуулж,  орчин үеийн хөгжмийн урлагийнхан  тайзнаас үзэгчидтэйгээ шилдэг бүтээлээрээ уулздаг энэ наадмын тоглолтод  рок попоос гадна электро, жазз, сонгодог, ардын урлагынхан оролцох гэнэ. Наадмыг хамтран зохион байгуулагч буюу ерөнхий ивээн тэтгэгчээр 100 хувь экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэгч UFC групп ажиллаж, монголын шинэ үеийн хөгжим, видео клипний урлагийг дэмжиж байна. Наадмын хамгийн онцлог зүйл бол зөвхөн уран бүтээлчдэд зориулсан улаан хивсний ёслол. Соёлын төв өргөөний гадна зассан улаан хивсэн дээгүүр уран бүтээлчид алхаж, энэ жил юу хийж бүтээснээ “Mongolian music video awards” наадмын тайзнаа олны өмнө гайхуулж, хэн нь шилдэг болохоо харуулахаар нэгэн дээвэр дор чуулдаг билээ. Тиймдээ ч үзэгчид энэ сарын 26 -нд уламжлалт улаан хивсний ёслолыг тэсэн ядан хүлээж байна. Жилдээ ганц болдог хүндэтгэлийн арга хэмжээндээ рок попынхон, хамтлаг дуучид үдшийн гоёлоо өмсч ёслол хүндэтгэлтэйгээр ирэхийг зохион байгуулагчдын зүгээс онцлон анхааруулж байна. Мөн үзэгчдийг рок попын ододтой адил үдшийн даашинз, ганган хослолоор гоёхыг анхааруулж байна.

М.Урин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж