
Тэрбээр үндэсний их баяр наадмын үеэр Монголд ирж, “Аравт” киноныхоо хөгжмийг хүлээлгэн өгсөн юм.
Тэгвэл тус киноны дан хөгжмийн бүтээлээр кино бүтээгчид цомог гаргажээ. Энэхүү цомгийг удахгүй болох Б.Чинбатын бие даасан “Давтагдашгүй” тоглолтын үеэр худалдаалах гэнэ. Түүний тоглолт энэ сарын 27, 28, 29-нд “Ub Palace”-ын концертын их танхимд болох бөгөөд ирэх арваннэгдүгээр сард сонгодог дан хөгжмийн тоглолт хийх юм. Сонирхуулахад “Аравт” уран сайхны кинонд Гавьяат жүжигчин Б.Жаргалсайхан, жүжигчин Г.Золбоот, Н.Онон, Г.Алтаншагай, Б.Амарсайхан, Өвөрмонголоос жүжигчин Б.Баасанжав, Аюур нар тогложээ. Харин найруулагчаар Д.Золбаяр, У.Шагдарсүрэн нар ажилласан байна.