
Японы сумо бөхийн их аварга М.Даваажаргал аралын орны бүсгүйтэй саяхан хуримаа хийсэн. Тэдний хуриманд Монголын улс төр, бизнес, урлаг соёлын бүхий л нэр хүнд бүхий хүмүүс уригдсан юм. Тэгвэл М.Даваажаргалын гэргий нөхрөө Хакухо гэж дууддаг гэнэ. Заримдаа эелдэгхэн Ёкозуна хэмээн хүндэлж дууддаг аж. Хосууд удахгүй Монголд ирж дахин хуримаа хийх бөгөөд Саяако монгол хэл, монгол хоол хийж сурч байгаа гэнэ.
М.Анир