Дэлхийн банк дээд боловсролын судалгаа хийжээ

Хуучирсан мэдээ: 2011.10.13-нд нийтлэгдсэн

Дэлхийн банк дээд боловсролын судалгаа хийжээ

Дээд боловсролыг хөгжүүлэх нь улс орны эдийн засгийн өсөлтөд эергээр нөлөөлдөг талаар Дэлхийн банкны шинжээчид судалгаа хийжээ. Тус банкныхан Зүүн Азийн хөгжил багатай орнуудын дээд боловсролын салбарт судалгаа хийснээ өнөөдөр онлайнаар танилцуулав. Дээд боловсрол эдийн засгийн тулах цэг болтол хөгжүүлэхийн тулд системийн тогтолцоо хэрэгтэй гэнэ. Системийн тогтолцоогоо аж ахуйн нэгжийн ажлын байрны эрэлт, хөдөлмөрийн зах зээл, дээд боловсролын ур чадвартай холбон тайлбарласан. Монголын хувьд нэгэн учир дутагдалтай зүйл нь аж ахуйн нэгжүүд дээд боловсрол олгочидтой өөр хоорондоо уялдаа холбоо муутай байдгаас болж дээд боловсролын хөгжилд сөргөөр нөлөөлж байгаа аж. Түүнчлэн өнөөдөр их дээд сургууль төгсөгчдийн ур чадвар муу байгаагаас  дээд боловсрол эдийн засгийн нэгэн тулх цэг болж чадахгүй байгаа аж . Аливаа аж ахуйн нэгж, компанийн ажилчдын 25 хүртлэх хувь нь дээд боловсролтонгууд байх юм бол тухайн байгууллагын хөгжилд сайнаар нөлөөлдөг болох нь практик дээр нотлогдсон байна.

Ж.Гэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж