Скайтелаас нийт хэрэглэгчдийнхээ дунд зарласан “South Africa2010”сугалаат аяны талаар Маркетингийн газрын мэргэжилтэн М.Мөнхтулгатай ярилцлаа.
– Сайн байна уу. Юуны өмнө нийт уншигчдадаа энэ өдрийн мэнд хүргэе. Хөлбөмбөгийн ДАШТ-д зориулан бид шилдэг 10 багийн зурагтай цуврал картыг худалдаанд гаргасан бөгөөд хөлбөмбөг сонирхогчид зөвхөн дансаа цэнэглээд зогсохгүй, өөрийн цуглуулгаа баяжуулан бас дээр нь 4 шаттай урамшуулалд хамрагдан азаа үзэх боломжтой. Эхний шат 5-р сарын 9-нийг дуустал үргэлжилнэ. Энэ шатанд шалгарсан супер 2 азтан маань ӨАБНУ-ын Йохансбург хотын Soccer City цэнгэлдэхэд дэлхийн аваргын 1/8 шигшээ тоглолтыг үзэх эрхтэй болно. Мөн бусад азтай хэрэглэгчдийг 1 сая төгрөг, 500,000 төгрөг, NEX 3.75G NETBOOK, NEX 3.75G интернэт модем гээд маш олон хонжвор хүлээж байгаа. Эхний шатны сугалааны эрх авах болзлын хувьд урьдчилсан төлбөрт хэрэглэгчид дэлхийн аваргынцуврал картын 30,000₮-ний цэнэглэлт тутамд, дараа төлбөрт үйлчилгээний хэрэглэгчид 3-р сарын 1-нээс 5-р сарын 9-ний хооронд төлсөн ярианы төлбөрийн 30,000₮ тутамд сугалааны 1 эрх тус тус авах юм. Гэхдээ энэ хугацаанд дэлхийн аваргын цуврал картаар дансаа цэнэглэсэн хэрэглэгчид дараа дараагийн шатанд оролцох эрхээ бас давхар авч байгаа.
– Мэдээж хэрэг дараа дараагийн шатны талаар манай уншигчид сонирхож байгаа нь лавтай?
-Бид урамшууллын аянаа илүү сонирхолтой болгон олон хэрэглэгчдийг урамшуулах зорилгоор 4 шаттайгаар зохион байгуулж байгаа. Эхний шатны сугалааны тохирол 5-р сарын 11-нд болно. 2 дахь шатанд 7 дугаар сарын 2-ныг дуустал хугацаанд цуврал картаар дансаа цэнэглэсэн бүх хэрэглэгчид оролцоно. Гэхдээ цэнэглэсэн карт дээрх багийнхаа амжилтаас хамаарсан урамшуулалтай. Жишээ нь та Бразилын шигшээгийн зурагтай картаар цэнэглэсэн бол Бразил дэлхийн аварга болсон тохиолдолд тэдний дэлхийн аваргад оруулсан бүх гоолыг 100 дахин нэмэгдүүлсэн нэгжийн урамшуулал таны дансанд орох болно. 2-р байр 50 дахин, 3-р байр 20 дахин гэх мэт. Хэрэглэгч та Дэлхийн аваргын цуврал картаар дансаа цэнэглэсэн бол автоматаар энэхүү урамшуулалд хамрагдана гэсэн үг.
Хөлбөмбөг сонирхогчдын хувьд үнэхээр сонирхолтой урамшуулал байна. Дэмждэг багийнхаа эсвэл түрүүлнэ гэж найдаж байгаа багийнхаа зурагтай картаар дансаа цэнэглэхэд хангалттай юм байна. Дараагийн шатны хувьд?
Харин 3 дахь шатны сугалаанд дэлхийн аваргын тэмцээнийг дуусталх хугацаанд цувралкартаар цэнэглэсэн хэрэглэгч бүр оролцоно. Өөрөөр хэлбэл та 3-р сараас 7-р сарын 11-нийг хүртэл дэлхийн аваргын цуврал картаар цэнэглэх бүртээ сугалааны эрхтэй болно гэсэн үг. Энэ шатны сугалааны эрх эхний шатны сугалаанд оролцсон хэрэглэгчдэд мөн давхар очиж байгаа. Хэрэв та 5-р сарын 9-нөөс өмнө 10000 төгрөгийн 3ш, 5000 төгрөгийн 1 ширхэг нийт 35000 төгрөгийн үнийн дүн бүхий дэлхийн аваргын цуврал картаар дансаа цэнэглэсэн бол танд эхний шатны сугалааны 1 эрх мөн 3 дахь шатны сугалааны 4ш эрхтэй болно. Сугалааны тохирол 7-р сарын 15-ны өдөр болж азтай хэрэглэгчид 1,000,000-500,000төгрөг болонNETBOOK, Интернэт модем, Гар утас зэрэг хонжворуудыг хожих болно.
Харин хамгийн сүүлийн 4 дэх шатанд дэлхийн аваргад зориулан гаргасан цуврал 10 төрлийн картаар бүгдээр нь дансаа цэнэглэсэн хэрэглэгч бүрт гарын бэлэгтэй. Ер нь хэрэглэгч та бүхэн дэлхийн аваргын цуврал картыг сонгон дансаа цэнэглээрэй таныг маш олон төрөл бүрийн боломж хүлээж байгаа гэдгийг дахин хэлье.
-Урьдчилсан төлбөрт үйлчилгээний хэрэглэгчдийн хувьд дэлхийн аваргын цуврал картаар дансаа цэнэглээд 4 төрлийн урамшуулалд бүгдэд нь оролцох боломжтой юм байна. Харин дараа төлбөрт үйлчилгээний хэрэглэгчид хэрхэн оролцох вэ?
-Дараа төлбөрт үйлчилгээний хэрэглэгчдийн хувьд мөн адил ердийн хэрэглээ нь дээр дурьдсан урамшуулалд хамрагдах боломж олгоно. 3-р сарын 1-нээс 5-р сарын 9 хүртэл төлсөн ярианы төлбөрийн 30,000 төгрөг тутамд дэлхийн аваргын 1/8 тоглолт очиж үзэх сугалааны 1 эрх, харин 3-р сарын 1-нээс 7-р сарын 11 буюу дэлхийн аварга дуустал хугацаанд төлсөн ярианы төлбөрийн 5,000 төгрөг бүртдараагийн шатны сугалаанд оролцох 1 эрхийг давхар авах болно.Тодруулбал та 5-р сарын 9-нөөс өмнө нийт 65000 төгрөгийн ярианы төлбөр төлсөн бол та эхний шатны сугалааны 2 эрх, харин дараагийн шатны сугалааны 13 эрхтэй болно гэсэн үг.3-р сарын 1-нээс 7-р сарын 11-нийг хүртэл хугацаанд нийт 150,000 төгрөгөөс дээш төлбөр төлсөн хэрэглэгчдэдээ Скайтел компани дэлхийн аваргатай холбоотой гарын бэлэг гардуулна.
-Сугалааны тохирол хэдийд явагдах бол?
Сугалааны болзол хангасан хэрэглэгчдийн гар утсанд сугалааны дугаар мессэжээр очиж байгаа. Мөн хэрэглэгчид www.lotto.skytel.mnсайтад зочилж өөрийн сугалааны эрх болон бусад дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой. Сугалааны эхний шатны тохирол C1 телевизээр 5-р сарын 11-нд орон даяар шууд явагдах болно. Дараагийн шатны сугалааны тохирол дэлхийн аварга дууссаны дараа 7-р сарын 15-нд болно.
-Уншигчдынхаа болон нийт хөлбөмбөг сонирхогчдынхоо өмнөөс сонирхолтой аяныг зохион байгуулж байгаад талархлаа илэрхийлье.
Урьдчилсан төлбөрт
Үе шат | Шагнал |
1-р шат – Хугацаа: | 2 азтан Хөлбөмбөгийн ДАШТэмцээнийг үзэх эрх 1 азтан 1 2 азтан 500 5 азтан Nex 10 азтан Nex Гар утас |
2-р шат – Хугацаа: | I байранд II байранд III байранд |
3-р шат – Хугацаа: | 1 азтан 1 2 азтан 500 5 азтан Nex 10 азтан Nex 20 азтан Гар |
4-р шат – Хугацаа: “World cup 2010” цуврал 10 төрлийн картаар бүгдээр нь дансаа цэнэглэсэн хэрэглэгч бүрт. | Скайтелийн |
Дараа төлбөрт
Дараа төлбөрт үйлчилгээний хэрэглэгчид 3-р сараас 7-р сар хүртэлх ярьсан ярианы төлбөрөөс хамаарч доорх цуврал сугалаанд оролцох боломжтой.
Үе шат | Шагнал |
1-р шат – “South Africa 2010” сугалаа Хугацаа: 2010 оны 3-р сарын 1-ээс 5-р сарын 9 хооронд төлсөн 30 000 төгрөгийн ярианы төлбөр тутамдаа 1 сугалааны эрх | 2 азтан Хөлбөмбөгийн ДАШТэмцээнийг үзэх эрх 1 000 000 төгрөг 500 000 төгрөг Nex 3.75G Netbook Nex 3.75G модем Гар утас |
2-р шат – “Дэлхийн аварга” сугалаа Хугацаа: 2010 оны 3-р сарын 6-аас 7-р сарын 11 хооронд төлсөн 5 000 төгрөгийн ярианы төлбөр тутамдаа 1 сугалааны эрх | 1 000 000 төгрөг 500 000 төгрөг Nex 3.75G Netbook Nex 3.75G модем Гар утас |
3-р шат – “Бид аваргууд” Хугацаа: 3–р сараас 6-р сарын төлбөртөө нийт 150 000 | Скайтелийн нэрэмжит шагнал |