
“Resident Evil” киноны од, Серби гаралтай жүжигчин Мила Йовович эмнэлэгт хэвтсэн “зомби” жүжигчдийг эргэж очжээ. Канадын Торонто хотод болсон киноны шинэ ангийн зураг авалтын үеэр зориулалтын тавцан нурахад “зомби” жүжигчид унаж, бэртсэн билээ. Ослоос болж 16 “зомби” жүжигчин эмнэлэгт хүргэгдсэн юм. Гэмтэж бэртсэн жүжигчдийн зарим нь эмнэлгээс гарсан ч нуруундаа гэмтэл авсан орлон тоглогч эмчлүүлж байгаа ажээ. Уг явдалд санаа нь зовсон жүжигчин Мила Йовович “Twitter”-тээ “Осол гайгүй өнгөрсөнд бурханд талархаж байна. Түүнийг эдгэртэл би эргэж, сэтгэлээр дэмжиж байх болно” гэж бичжээ.
Н.Энх