Хамгийн ухаалаг эмэгтэйчүүд ч алддаг

Хуучирсан мэдээ: 2010.04.26-нд нийтлэгдсэн

Хамгийн ухаалаг эмэгтэйчүүд ч алддаг

Алдаа 1. Хүслийг биелүүлэгч байх
Эрэгтэй хүн  болзоонд урих болгонд зөвшөөрөх хэрэггүй. Та өөр ажилтай эсвэл өөр төлөвлөгөөтэй байж болно шүү дээ. Бүх зүйлийг түүний хүсэлд нийцүүлэх гэж оролдох нь алдаа болно. Амьдралд хайртай, хийж буй зүйлдээ сэтгэл хангалуун явдгаа харуулж чадвал тэр ч мөн энэ амьдралын чинь нэгээхэн хэсэг болохыг  хүснэ.
Алдаа 2. Засаршгүй этгээдийг засаж авахыг хичээх
Салалт үргэлж сайнаар төгсдөггүй. Ганцаараа удаан амьдрах нь хүсмээр зүйл биш ч өөрийг чинь хайрлаж халамжилдаггүй хүнтэй ханилснаас өөрийнхөөрөө амьдрах нь хавьгүй дээр . Түүнд сүүлчийн удаа боломж олгохдоо ч өөрийгөө энэ байдлаас авч гарах тухай төлөвлөж бай.
Алдаа 3. Төгс хүн хайх
Түүнд мэдээж сайн талууд бий. Харин ямар зан араншинг тэсвэрлэж чадахгүйгээ бодитоор хар.
Итгэл эвдэгчээс сэтгэлээ татаж авах нь амьдралдаа нэг шат  ахихад тус болдог.
Алдаа 4. Бурууг үргэлж өөртөө өгөх
Хайр халамжгүй хүнтэй учирсан хүмүүс гэрлэлтийн өмнөх эрх дураар байсан үеээ санагалздаг. Харамсаж халаглаж суухын оронд бүжгийн хичээлд явж, үзэх дуртай үзэсгэлэн, галлерейгаар орж, сонирхол нэгтэй хүнтэй танилц. Гэртээ хэн нэгнийг хүлээн ганцаараа суухаас хавьгүй дээр.
Алдаа 5: Утасны дугаарыг нь мэдэхээс өмнө дотносох  
Сайхан залуутай амархан  дотносоход муу зүйл байхгүй ч урт удаан хугацааны харьцаа хайж байгаа бол энэ маш буруу эхлэл  болно. Sex and the City киноны Самантагын хөрш Жилл Марини доорх зөвлөгөөг танд хүргэж байна. Эрчүүд дөнгөж танилцсан бүсгүйтэй  шууд оронд орохыг хүсэхээс  илүү өөрийгөө хүндэлдэг эмэгтэйд татагддаг. Бие биенээ ойлгож мэдэхийн тулд цаг хугацаа хэрэгтэй. Эмэгтэйчүүд үүнд нухацтай хандаж сайн бат бөх харьцаанд харилцан  ойлголцол маш чухал гэдгийг сайтар тунгаах хэрэгтэй гэжээ.  
Алдаа 6: Хэтэрхий хувиа хичээсэн байх
Бие даасан байдлын нэг сул тал нь хэтэрхий хувиа хичээсэн занд хөтөлж мэдэх аюултай байдаг гэж Олон улсын хосуудын үйлчилгээний зуучлагч Минг Грегори хэлж байна. Хосуудын харьцаанд нэг нэгнийхээ сонирхлыг дэмжих, нэг нэгэндээ хэрэгтэй байх явдал юм. Энэ бол түүнтэй зөвхөн хамт байх биш, хамтдаа сайхан байхын тулд юу хийх вэ гэдэг юм. 
Алдаа 7:  Түүнийг цорын ганц гэж итгэх
Маш олон эмэгтэйчүүд саяд ганц олдох тэр хүнийг хайж, болзоог улам ээдрээтэй болгож байдаг. Өөрийг чинь хуурсан хуучин нөхөр болон өөрт чинь маш их таалагддаг боловч эхнэртэй ажлын газрын залуугын араас шаналахын оронд өөрийг чинь инээлгэж, зовлог жаргалаас чинь хуваалцаж, сэтгэлийг чинь эзэмдэж чадах хүнтэй хэзээ  нэгэн цагт учирна гэдэгт итгэ.  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж