
Ерөнхий сайд С.Батболдын урилгаар Холбооны Бүгд Найрамдах Герман улсын Канцлер
Ангела Меркель энэ сарын 12, 13-ны өдрүүдэд манай улсад албан ёсны айлчлал хийж
байна. Айлчлалын хүрээнд Германы
тал манай улстай газрын ховор метал, элементийн салбарт хамтран ажиллах асуудал
сөхөгдөх тухай “Bloomberg”
онцолсон байна.
Тус улс манай
улстай хоёр жилийн өмнөөс уг салбарт хамтран ажиллах сонирхолоо хүчтэй илэрхийлж
эхэлсэн юм. Нөгөө талаас газрын ховор элементийн нийлүүлэлтээр Хятад улс
монопол байдалтай оршин тогтнож байна. Үүнээс шалтгаалж Япон, Герман зэрэг улс
орнууд түүхий эдийн хувьд нэг улсаас хараат бус байх бодлогыг баримталж
эхэлсэн. Үүний илрэл нь Герман улс өнгөрсөн арваннэгдүгээр сард Эрчим хүчний
бус эрдэс баялгийг хөгжүүлэх стратегиа гаргасан юм. Өөрөөр хэлбэл, уг
стратегийн дагуу ховор метал байдаг орнуудтай түншлэх, хөрөнгө оруулалт хийх,
хамтарсан үйлдвэрүүдийг тухайн орнуудад байгуулах, технологи, тоног
төхөөрөмжийг хөнгөлөлттэй нөхцөлөөр дамжуулах зэрэг бодлого баримтлах болно. Энэ
нь манай улсын газрын ховор метал, элемент Германы сонирхолыг ихээхэн татаж
байгаагийн нэг баталгаа юм. Тухайлбал, Европын хамгийн том инженерингийн
компани болох Германы “Siemens AG” манайхаас газрын ховор элемент худалдан авах
сонирхолтой байгаа. Мөн бусад компаниуд ч гэсэн манай улстай энэ салбарт
хамтран ажиллах, хариуд нь дэд бүтэц, эрчим хүчний салбарт хөрөнгө оруулахад
бэлэн байгаа, мөн Ангела Меркелийн айлчлал Улаанбаатар хотод 11 дүгээр сарын
эхээр зохион байгуулагдах “Metals Mongolia-2011” чуулга уулзалтын өмнө болж
байгаагаар онцлог бөгөөд Германы төлөөлөгчид уг чуулганд ихээхэн ач холбогдол
өгч оролцохоор болсон нь сонирхол татаж байна хэмээн “
Л.Хуяг