Нийтийн аж ахуйг сайжруулах төслийн үзэсгэлэн гарна

Хуучирсан мэдээ: 2011.10.13-нд нийтлэгдсэн

Нийтийн аж ахуйг сайжруулах төслийн үзэсгэлэн гарна

“Монгол ньюс” мэдээллийн төвд өнөөдөр Улаанбаатар хотын нийтийн аж ахуйг сайжруулах асуудлаар “Маркет Бродерс” ХХК-иас мэдээлэл хийлээ. Тус компани усан хангамж болон гэр хорооллын тохижил, үйлчилгээг сайжруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулж, төсөл хэрэгжүүлдэг аж. Өнгөрсөн арван жилийн хугацаанд дээрх чиглэлээр нийслэлийн хэмжээнд олон төсөл хэрэгжүүлсэн бөгөөд хийж, бүтээсэн ажил, амжилттай хэрэгжүүлсэн төслөө олон нийтэд танилцуулж, тайлагнахаар аравдугаар сарын 17, 18-нд Монголын хүүхдийн ордонд үзэсгэлэн зохион байгуулахаар болсон байна.

Улаанбаатар хотын хэмжээнд нийтийн аж ахуйг сайжруулах төсөл хэрэгжиж эхэлснээс хойшхи арав гаруй жилийн хугацаанд Ус сувгийн удирдах газартай хамтран үр бүтээлтэй, олон ажил гүйцэтгэсэн аж. Тухайлбал, орон сууц, нийтийн аж ахуйн компаниудтай хамтран ажиллаж, айл өрх бүрийн босоо шугамыг тоолууржуулах үйл ажиллагааг Дэлхийн банкны санхүүжилтээр анх удаа хийсэн. Энэ нь айл өрхийг тоолууржуулах ажлын эхлэл байсан бөгөөд үүнээс хойш орон сууцны конторууд өөрсдөө бие даан айл өрхийг тоолууржуулах ажил хийж, өдгөө нийслэлийн хэмжээнд нийт айл, өрхийн 50 гаруй хувь тоолууржсан үзүүлэлттэй байна. Түүнчлэн төслийн хүрээнд гэр хороололд бүтээн байгуулалтын ажил идэвхтэй өрнүүлсэн тус компани ирэх долоо хоногт зохион байгуулах үзэсгэлэнгийн үеэр олон нийтэд илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгч, хийж бүтээсэн ажлаа тайлагнах гэнэ.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж