
Жил бүр хичээлийн шинэ жил эхлэхтэй зэрэгцэн багагүй хэл аманд өртдөг байсан Ерөнхий боловсролын сургуулийн сурах бичиг энэ жил цагтаа тараагдсан. Ирэх жил ч гэсэн хичээлийн шинэ жилийн өмнө сурах бичгийг цагт нь тараахаар энэ сард сурах бичгийн зохиогчийн багийг тодруулахаар болжээ. Үүнд, дөрөвдүгээр ангийн иргэний боловсрол, тавдугаар ангийн монгол хэл, эх хэл буюу казак хэл, дуу хөгжим, математик, аравдугаар ангийн сурах бичгүүдийн зохиогчдын багийг шалгаруулах юм байна. Харин шалгаруулалтад орох багт тухайн боловсролын чиглэлээр мэргэшсэн, сурах бичгийн сургалтын практикт ашигладаг арга зүй, агуулгаар нь мэргэшсэн гишүүнтэй байх зэрэг шалгуур тавьжээ.
А.Зул