
Түүнчлэн Авлигын эсрэг хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “…албан тушаалтны хөрөнгө орлогын мэдүүлгийг тухайн оны 2 дугаар улиралд багтаан “Төрийн мэдээлэл” эмхтгэлд хэвлэн нийтлэх…” гэж заасны дагуу Авлигатай тэмцэх газраас бэлтгэн ирүүлсэн албан тушаалтнуудын 2009 оны хөрөнгө орлогын мэдээллийг бүрэн эхээр нь нийтэллээ. Монгол Улсын Ерөнхийлөгч,Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд, УИХ-ын гишүүд, Засгийн газрын гишүүд, Үндсэн хуулийн цэцийн гишүүд, Улсын дээд шүүхийн шүүгчид, Улсын Ерөнхий прокурор, Монгол банкны ерөнхийлөгч, Авлигатай тэмцэх газрын дарга болоод Санхүүгийн зохицуулах хорооны дарга, гишүүд зэрэг албан тушаалтнуудын хөрөнгө орлогын байдалтай эмхтгэлийн хуудаснаас танилцах болно. Мөн Агентлагийн дарга нар, аймгуудын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын болоод Засаг дарга нарын хөрөнгө орлогын байдлыг ч нийтэлсэн байгаа.
“Төрийн мэдээлэл” эмхтгэлийн редакци