Шивээхүрэнгийн боомт ачаалалтай ажиллах болжээ

Хуучирсан мэдээ: 2010.04.26-нд нийтлэгдсэн

Шивээхүрэнгийн боомт ачаалалтай ажиллах болжээ

Өвөрхангай аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэрт орших нүүрсний орд газрыг ашиглан, урд хөрш рүү экспортлох болсноор Шивээхүрэнгийн боомтын ачаалал эрс ихэсчээ. Өнгөрсөн жилтэй харьцуулахад тус боомтоор гарч байгаа нүүрс ачсан 80 тоннын даацтай авто машины тоо өсч, өдөрт 400 гаруйд хүрдэг аж. Өмнөх жилүүдэд өдөрт 200 гаруй хүнд даацын авто машин шалгуулж, хил нэвтэрдэг байсан. Хэрвээ өмнөд хөрш Монгол Улсын урд хилээс өөрийн нутаг руу орох хатуу хучилттай авто замын ажлаа дуусгачихвал Шивээхүрэнгийн боомтоор өдөрт 800 гаруй хүнд даацын нүүрс ачсан авто машин гарах бололцоо бүрдэх аж. Энэ үед Шивээхүрэнгийн боомтын ашигт ажиллагаа ч нэмэгдэнэ. Харин түүний бэлтгэл болгож боомтын үйл ажиллагааг 24 цагт шилжүүлэх шаардлагатайн зэрэгцээ хүн хүчээ нэмэгдүүлэх талаар ч бодолцох хэрэгтэй болох юм байна. Нөгөөтэйгүүр, өмнөд хөрш өөрийн нутаг дэвсгэр дээр 40 тонноос дээш хүнд даацын авто машин явахыг хуулиар хоригложээ. Гэтэл манайд 80 тоннын даацтай хүнд авто машин орж ирж, 120 тонн хүртэл нүүрс тээвэрлэн, Монгол Улсын зам харгуйг эвдэлж, сүйтгэдэг байна.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж