”Blackberry” хэрэглэгчиддээ нөхөн төлбөр олгоно

Хуучирсан мэдээ: 2011.10.13-нд нийтлэгдсэн

”Blackberry” хэрэглэгчиддээ нөхөн төлбөр олгоно

"Blackberry" компаниас нийтдээ сая гаруй хэрэглэгчээсээ уучлалт гуйн, хохирлын төлбөр олгохоо мэдэгдсэн байна.

Тус компанийн хэрэглэгчдийн интернэт серверийн үйлчилгээ нь ихээхэн хугацаагаар ашиглах боломжгүй болсон байна. Үүнээс үүдэн ажил, мөнгө санхүүгээрээ хохирсон иргэд тус компанид гомдол гаргажээ. Компанийн зүгээс хэрэглэгчдээсээ уучлалт гуйн, нөхөн төлбөрийг нь цаг тухайд нь барагдуулна.

Мөн үйл ажиллагаагаа сайжруулан, илүү өргөжүүлэх болно гэдгээ мэдэгдсэн байна. Европын хэд хэдэн орон, Африк, Ойрхи Дорнодын хэрэглэгчид утсаараа интернэтэд холбогдон, и-мэйл бичих боломжгүй болсон юм.

Компанийн удирдлагын зүгээс "Энэ бол цэвэр бидний буруу учраас нөхөн төлбөрийг хүмүүст олгох нь зөв. Харин гадуур манай гар утасны хуурамч загвар ихээр гарч байгаа. Үүнээс сэргийлэх хэрэгтэй. Хэрвээ хуурамч загварыг авсан тохиолдолд манай байгууллага төлбөр төлж, хохирлыг нь барагдуулна гэсэн ойлголт байхгүй" гэжээ.

“Монголын мэдээ” сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж