100 хүүхдэд үнэ төлбөргүй хагалгаа хийжээ

Хуучирсан мэдээ: 2011.10.13-нд нийтлэгдсэн

100 хүүхдэд үнэ төлбөргүй хагалгаа хийжээ

Тайванийн Хүүхэд гэр бүлийг дэмжих сангийн Монгол дахь төлөөлөгчийн газар, Тайванийн Худалдаа эдийн засгийн төлөөлөгчийн газар, ЭНЭШТ хамтран уруул тагнайн төрөлхийн эмгэгтэй хүүхдүүдэд туслах “Хязгаар нутгийн инээмсэглэл” аянг өнгөрсөн наймдугаар сараас хэрэгжүүлж эхэлсэн юм. Монгол Улсад 100 хүүхэд тутмын нэг нь уруул тагнайн сэтэрхий эмгэгтэй төрж, жилд дунджаар 60-70 ийм тохиолдол нэмэгддэг юм байна. Уг хамтын ажиллагаа нь өнгөрсөн оноос өргөжиж, Монгол улс даяар 10 жилийн хугацаанд уруул тагнайн эмгэгтэй төрсөн хүүхдүүдийг эмчлэхээр болжээ. Хөдөө, орон нутгийн хүүхдүүд мөнгө, санхүүгийн гачигдлын улмаас Улаанбаатар хотод ирж, эмчлүүлж чаддаггүй. Иймээс алслагдсан аймгуудад очиж, үнэ төлбөргүй хагалгаа хийж эхэлсэн байна.

Өнгөрсөн наймдугаар сард Завхан аймгийн 30 хүүхдэд энэ төрлийн  хагалгаа хийсэн бол мөн сард Увс, есдүгээр сард Говь-Алтай аймагт очиж ажиллажээ. Тэд ийнхүү баруун аймгуудаар явж, 100 орчим хүүхдэд эрүү, нүүрний эмгэг засах хагалгаа хийжээ.

Г.Даша
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж