
-Давсагт шээс удаан барьж болохгүй
-Шээс хөөх үйлчилгээтэй сэрүүн чанарын хоол хүнс, тухайлбал, тараг , зайрмаг, шар айраг, цагаан будаа, ямааны мах хэрэглэхгүй байх
-Дороосоо даарч, норж болохгүй
-Давсаг, шээсний сүвийн булчинг чангаруулах дасгал тогтмол хийх шаардлагатай. Уг дасгал нь хэвлийн булчин чангаруулахад оршино.
Үүнд : цагираг эргүүлэх, завилж суух, дороосоо бүлээн усаар шүрших зэрэг болно
-Халуун шавар эмчилгээ үр дүнтэй.
Эдгээр эмчилгээний дараа зүү засал үр дүнтэй.
-Халуун элсэн дээр суух эмчилгээ нь шээс дусагнадаг хүмүүст үр дүнтэй байна.
-Хэрвээ хярзан урагдсанаас шээс дусагнадаг болсон бол хярзанг оёулах шаардлагатай.
-Дээрх арга хэмжээ нь энгийн аргууд бөгөөд хамгийн гол нь шалтгааны эсрэг эмчилгээ хийлгэх нь зөв.
-Шээс дусагнадаг зовиуртай хүмүүст байнгын асаргаа сувилгаа хийж ариун цэврийг сахих нь чухал