
Манай улс нефтийн бүтээгдэхүүний хомсдлоо шийдэхийн тулд хүрэн нүүрснээс нефть нэрэх технологийн үйлдвэр байгуулахаар болсон. Уг үйлдвэрийн техник, эдийн засгийн үндэслэлийг “Тисэн” группээр хийлгэж байгаа аж. Үйлдвэрийг барихад 2.5 тэрбум ам.доллар буюу гурав орчим их наяд төгрөг шаардлагатай юм байна. Хөрөнгө оруулалтыг германчууд 100 хувь гаргах бөгөөд мэргэжилтнүүд нь манай улсад энэ талын судалгааг хийсэн байна. Судалгаагаар Багануур, Төгрөгийн нүүрсийг түүхий эд болгох боломжтой гэсэн дүгнэлт гаргажээ. Энэ хүрээнд аж үйлдвэрийн парк байгуулахаар төлөвлөж байгаа Сайншанд, аль эсвэл Улаанбаатарын ойролцоо дээрх үйлдвэрийг барьж болох тооцоог гаргасан байна. Энэхүү үйлдвэр нь стратегийн ач холбогдолтой учраас Монгол Улс 51-ээс дээш хувийг нь эзэмших аж.
"Улс төрийн тойм" сонин