1. Гэнэтийн бэлэг. Эрэгтэй хүн хайртай бүсгүйдээ зөөлөн чихрийн цуглуулга, цэцэг, гоёмсог цаасанд боосон бэлэг дурсгалын зүйл, сэтгэлийн үгээ бичсэн захидал зэрэг эмэгтэй хүнд өгч болох бүхий л бэлгийг илгээж эхэлдэг байна. Энэ үедээ тэд зөвлөгөө авах дуртай болдог.
2. Цаг зав. Энэ бэлэг бол жинхэнэ гавъяа байгуулж буй хэрэг. Дурласан эр хүн өөрийн хамаг цагаа бүсгүйдээ зориулдаг.Тэр ёс юм шиг өдөр бүр тан дээр ирдэг болно.
3. Халамж энхрийлэл. Эрчүүд сэтгэлт бүсгүйгээ хүнд хэцүү үед нь тусалж дэмжих нь нэг талаараа хайр сэтгэлээ илэрхийлж буй хэрэг гэж үздэг.
4. Бие биедээ уусах. Эрчүүд таны гарыг үнсэх зэргээр өөрийн сэтгэлээ үггүйгээр илэрхийлж чаддаг. Ихэнх эрчүүд бэлгийн харьцаанд орох үедээ үүнийгээ илүү мэдэрдэг гэдэг. Нүцгэн биеэрээ ойртон бие биеэ мэдрэх нь бүх саад бэрхшээл, баригдмал байдлыг арилгаж, хоёр биендээ итгэх итгэл бий болгож, харилцан ойлголцож нэг бүхэл хэсэг болдог байна. Та түүнийг нойрон дунд нь ажиглаарай. Учир нь эрчүүд дуг нойрондоо дугжирч байхдаа ч бүсгүйгээ чанга тэвэрч, өөр лүүгээ татаж байдаг. Энэ нь тэд хайрлаж дурласан болон түүнийгээ үргэлж дэргэдээ байлгах гэсэн ухамсарт бус үйлдэл юм.
5. Гэр бүлийнхэн. Эрчүүдийн хувьд бүсгүйгээ эцэг эхтэйгээ танилцуулна гэдэг нь “Би чамд хайртай” гэж хэлж буй бас нэг үггүй илэрхийлэл. Энэ алхам нь түүний хувьд та ямар чухал хүн болохыг гэрчилж буй хэрэг. Эрчүүд таныг эцэг эхийг нь хүндлэхийг, мөн тэд ч хариу таныг хайрлаасай гэж хүсдэг.
6. Дэмжиж туслах. Зарим эрчүүд чухам яагаад эмэгтэй хүний сэтгэлийг цэцэг ийм гайхалтайгаар хөдөлгөж чаддагийг үнэн хэрэгтээ ойлгодоггүй. Тэд чамд эсвэл ээжид чинь эвдэрсэн ямар нэг зүйлийг чинь засч өгч байгаа нь өөрийн хайр халамжаа илэрхийлж буй хэрэг.
Эрчүүд сэтгэлээ яаж илэрхийлдэг вэ ?
Дийлэнх эрчүүд хайр сэтгэлээ илэрхийлэхдээ уяран хайлам үгс хэлдэггүй ч үйлдлээрээ үүнийгээ илэрхийлж байдаг байна. Хэрвээ доорх жишээ танд танил санагдвал тэр танд хайртай гэсэн үг.