
Дэлхийн банк шинээр хоёр хөгжлийн төсөл хэрэгжүүлэх гэж байгаатай холбоотойгоор капиталаа өсгөхөө шийдсэн талаар АНУ-ын Санхүүгийн департаментын Төрийн нарийн бичгийн дарга Timothy Geithner мэдэгдлээ. Тэрээр тус банкинд хүндэтгэх шалтгаан гарсны улмаас 3.5 тэрбум ам.долларын санхүүжилт нэмж хэрэг болж байна гэж хэлсэн. Уг мөнгийг Афганистанд илүү үр бүтээлтэй ферм байгуулахад зарцуулах болно гэжээ. АНУ Дэлхийн банкинд хамгийн их хувьцааг нь эзэмшдэг бөгөөд одоогийн байдлаар 16.4 хувийг эзэмшиж байгаагаа өсгөх бодолгүй байгаа юм. Нэмэлт санхүүжилт хүсэж байгааг дэмжих эсэхийг АНУ-ын Конгрессын хуралдаанаар хэлэлцэж байж шийдэх болно.
Т.Санаа