Оюуны хөрөнгө оруулалт

Хуучирсан мэдээ: 2011.10.13-нд нийтлэгдсэн

Оюуны хөрөнгө оруулалт

“Бид юу байнга давтан хийнэ бид  тийм хүн болно”- Аристотель

Өөрийгөө 3 давхрага дээр хөгжүүлнэ.

1. Бие махбодь – эрүүл мэнддээ анхаарч, биеийн тамир спортоор байнга хичээллэж эхлэх. Зөв хооллох зуршил үүсгэж мөн  эрүүл мэндэд хортой (тамхи татах, архи хэтрүүлэн уух г.м.) зуршлуудаас гарах.

2. Оюун ухаан – оюун ухаандаа үргэлж тэжээлийг өгч, өөрийн хобби болон дуртай сэдвийн дагуу эсвэл өөрийн мэргэжил чадварыг дээшлүүлэх зорилготойгоор ном, сэтгүүл, нийтлэл, мэдээллүүдийг унших, курс, сургалт, семинарт оролцох, аудио ном сонсох, видео бичлэг үзэх. Өдөр болгон 30 минутаас 2 цагийг зарцуулж чадвал маш сайн.

3. Сэтгэл санаа – ганцаардал цаг болон бодох цагийг өөрт үргэлж өгөх, бясалгал хийх, мөн өөрийгөө ятгах сэтгэлзүйн үгийг хэрэглэх, төсөөлөн зураглах, мэдрэх аргуудыг байнга давтаж дадал болгох.

Өөрийн нөөц боломжыг нэмэгдүүлж хөгжүүлэхэд хязгаар гэж байхгүй. Өөрийгөө хөгжүүлэхээ болиход хүн нэг хэвэндээ байгаад байна гэж боддог боловч үнэндээ бол хүн дордож байдаг. Тиймээс оюун ухаан, бие махбодь, сэтгэл снаагаа үргэлж хөгжүүлж байх нь зайлшгүй шаардлагатай байдаг.

Амжилттай  яваа том компани коорпрацууд бизнесээ улам сайжруулахын тулд нийт олж байгаа орлогоныхоо 3% – ийг зөвхөн ажилчдыгаа хөгжүүлж боловсруулахад зарцуулж чаддаг, тийм ч учраас амжилттай байдгийн адил бид ч гэсэн орлогоныхоо 3% -ийг зөвхөн өөрийгөө хөгжүүлэхэд зарцуулах шийдвэрийг гаргаснаар том амжилтанд хүрч чадах билээ. Жнь: Сарын орлого 500,000₮ байлаа гэж бодоход  15,000₮ төгрөгийг өөрийгөө хөгжүүлэхэд зориулж, ном худалдан авах ч юм уу, сургалт семинарт оролцох жишээтэй.

Өөрийнхөө ажиллаж байгаа ажлын талбар дээр эсвэл сонирхсон талбар дээрээ амжилт гаргахын тулд:

1. Өөрийгөө хөгжүүлэх, ажил мэргэжилтэйгээ холбоотой эсвэл өөрийн сонирхсон талбарын дагуу өдөр болгон 1 цаг ном унших

2. Тэр сэдвээрээ аудио хичээл, номыг машиндаа сонсох, биеийн тамир спортоор хичээллэж байх хоорондоо сонсох, хаана сонсох боломжтой тэр үедээ үргэлж сонсох

3.  Курс, сургалт, семинарт тогтмол оролцох

Үүнээс гарах үр дүн маш хүчтэй байх болно гэдгийг та өөрөө мэдрэх бизээ.

Өөрийгөө хөгжүүлж боловсруулахаа хэзээ ч битгий зогсоо!!!

Өөрийгөө хөгжүүлснээр өөрийнхөө гайхамшгийг танин мэднэ

Өөрийгөө хөгжүүлснээр гадаад ертөнцийн гайхамшгийг танин мэднэ

Өөрийгөө хөгжүүлснээр өөрт болон бусдад гайхамшгийг авчирна.

Амжилт хүсье!

©Ука Төмөр

http://ukatumur.wordpress.com/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж