Ромд Элчин сайдын яам ажиллуулах тухай хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2011.10.13-нд нийтлэгдсэн

Ромд Элчин сайдын яам ажиллуулах тухай хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 10.00 цагт зарлагдаад байна. Түүгээр хамгийн тэргүүнд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийхээр болжээ. Хоёр дахь асуудал нь  Бүгд Найрамдах Итали улсын нийслэл Ром хотод Монгол Улсын Элчин сайдын яам нээн ажилуулах тухай УИХ-ын тогтоолын төсөл, Хадгаламж, зээлийн хоршооны тухай хуулийн төсөл, Хоршооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийнэ. Мөн Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулиудын нэгтгэсэн төслийн эцсийн хэлэлцүүлэг, Ховордсон амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай эд зүйлийн гадаад худалдааг зохицуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэг, Эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэх ажээ. Харин 11.40 цагт хүндэтгэлийн чуулганыг хуралдуулах юм. Монгол Улсын Ерөнхий сайдын урилгаар Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байгаа Герман улсын Канцлер Ангела Меркель УИХ-ын нэгдсэн хуралдаанд үг хэлнэ.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж