
БНСУ-ын Засгийн газраас Зүүн Азийн цаг уурын өөрчлөлтийн түншлэл хөтөлбөрийн хүрээнд “Улаанбаатар хотын хог хаягдлыг боловсруулах байгууламжийг шинэчлэх” төсөл хэрэгжүүлэхээр нийслэлийн Захирагчийн ажлын алба, Хот тохижилтын газрынхантай хамтран судалгаа хийсний эхний үр дүн ийнхүү гарч байгаа юм.
Энэхүү төслийг хэрэгжүүлснээр нийслэлийн ахуйн гаралтай болон дахин боловсруулж болох хог хаягдлыг булж устгахаас нь өмнө ангилан бүрэн шаталттай түлш үйлдвэрлэх гэж төслийг хэрэгжүүлэгчид дүгнэж байна. Нарангийн энгэрийн төвлөрсөн хогийн цэгт сүүлийн тоног төхөөрөмж бүхий үеийн хог ангилах, дахин боловсруулах үйлдвэрийг 2011 онд барьж дуусгах ба уг төслийн нийт өртөг нь 3,5 сая ам.доллар байх аж. Өмнө нь Японы “Жайка”-тай багагүй хугацаанд хамтран ажиллаж, мастер төлөвлөгөө боловсруулсан ч дорвитой ахиц гараагүй байгаа юм.
Л.ХАЛИУ