Хүндэтгэлийн хуралдаан зарлалаа

Хуучирсан мэдээ: 2011.10.12-нд нийтлэгдсэн

Хүндэтгэлийн хуралдаан зарлалаа

Монгол Улсын Ерөнхий сайдын урилгаар Монгол Улсад төрийн айлчлал хийхээр өнөөдөр үдэш ирэх гэж байгаа ХБНГУ-ын Канцлер Ангела Меркел маргааш УИХ-д үг хэлнэ. А.Меркелийн маргааш 11:55 цагаас 12.15 цаг хүртэл 20 минут үг хэлэхэд нь зориулж УИХ-ын хүндэтгэлийн хуралдааныг зарлан хуралдуулахаар УИХ-ын дарга өнөөдөр захирамж гаргасан байна.

УИХ-ын хүндэтгэлийн хуралдаанд өмнө нь Монголд төрийн айлчлал хийсэн АНУ-ын Ерөнхийлөгч асан Ж.Буш, НҮБ-ын дарга асан К.Аннан, ОХУ-ын Ерөнхийлөгч асан В.Путин, БНХАУ-ын дарга Ху Жинтао, БНСУ-ын Ерөнхийлөгч агсан Ким Дэ Жун, АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга асан М.Олбрайт зэрэг дэлхийн том улстөрчид үг хэлж байсан юм.

Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж