Жүжигчин Гэрлээ оюутан болжээ

Хуучирсан мэдээ: 2011.10.12-нд нийтлэгдсэн

Жүжигчин Гэрлээ оюутан болжээ

"Маск" продакшны
жүжигчин Гэрлээ сүүлийн үед хамтлагийнхаа уран бүтээлээс илүүтэйгээр
дэлгэцийн урлагт хүч үзэх болсон. СУИС-ийг найруулагч мэргэжлээр төгссөн
ч жүжиглэх авьяас нь бусдын нүдэнд өртөж, тайз дэлгэцийн цөөнгүй уран
бүтээлд “мөнхөрсөн” бүсгүй мэргэжлээ өөрчлөх гэнэ. Тэрбээр
одоогоор “Маск” продакшнд харъяалагддаг ч, 25-р суваг
телевизийн хөтлөгчөөр давхар ажиллаад байгаа. Сураг сонсох нь ээ, жүжигчин бүсгүй саяхнаас СУИС-ын харъяа Радио телевизийн дээд  сургуулийн сэтгүүлчийн ангид сурч
байгаа юм байна. Учир нь царайлаг, цоглог Гэрлээд хөтлөгчийн ажил
илүүд таалагдсан бололтой. Тиймдээ ч  телевизийн салбарт шаргуу ажиллахын тулд ийнхүү дахин сурахаар шийдсэн байна.


Н.Хувьзаяа  www.secret.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж