
жүжигчин Гэрлээ сүүлийн үед хамтлагийнхаа уран бүтээлээс илүүтэйгээр
дэлгэцийн урлагт хүч үзэх болсон. СУИС-ийг найруулагч мэргэжлээр төгссөн
ч жүжиглэх авьяас нь бусдын нүдэнд өртөж, тайз дэлгэцийн цөөнгүй уран
бүтээлд “мөнхөрсөн” бүсгүй мэргэжлээ өөрчлөх гэнэ. Тэрбээр
одоогоор “Маск” продакшнд харъяалагддаг ч, 25-р суваг
телевизийн хөтлөгчөөр давхар ажиллаад байгаа. Сураг сонсох нь ээ, жүжигчин бүсгүй саяхнаас СУИС-ын харъяа Радио телевизийн дээд сургуулийн сэтгүүлчийн ангид сурч
байгаа юм байна. Учир нь царайлаг, цоглог Гэрлээд хөтлөгчийн ажил
илүүд таалагдсан бололтой. Тиймдээ ч телевизийн салбарт шаргуу ажиллахын тулд ийнхүү дахин сурахаар шийдсэн байна.
Н.Хувьзаяа www.secret.mn