Иргэдийн гар дээр зургаан их наяд эргэлдэж байна

Хуучирсан мэдээ: 2011.10.12-нд нийтлэгдсэн

Иргэдийн гар дээр зургаан их наяд эргэлдэж байна

Үндэсний статистикийн хорооноос өнгөрсөн есдүгээр сарын нийгэм, эдийн засгийн талаарх ээлжит мэдээллээ хийлээ.

Улсын хэмжээнд 2011 оны эхний есөн сард 52273 эх амаржиж, өмнөх оны мөн үеийнхээс 2380 эх буюу 4.8 хувь, төрсөн хүүхдийн тоо (амьд төрөлтөөр) 52457 болж, 2374-аар буюу 4.7 хувиар өслөө. Улсын хэмжээнд 2011 оны эхний 9 сард нэг хүртэлх насандаа 858 хүүхэд эндэж, өмнөх оны мөн үеийнхээс 129 хүүхэд буюу 13.1 хувь, 1-5 хүртэлх насны 188 хүүхэд эндэж, 86 хүүхэд буюу 31.4 хувиар буурчээ. Аймаг, нийслэлийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс (ХХҮХ)-т бүртгэлтэй, ажил идэвхтэй хайж байгаа ажилгүй иргэдийн тоо 2011 оны 9 дүгээр сарын эцэст 40.7 мянга болж, өмнөх оны мөн үеийнхээс 1816 хүнээр буюу 4.7 хувиар өсчээ. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо өмнөх оны мөн үеийнхээс Улаанбаатар хот (2579 хүн), Өвөрхангай (1235 хүн), Ховд (1009 хүн), Дархан-Уул (281 хүн), Баян-Өлгий (276 хүн), Хэнтий (202 хүн), Говьсүмбэр (60 хүн) аймагт нэмэгдсэн нь ажилгүй нийт иргэдийн тооны өсөлтөд голлон нөлөөлжээ. Нийгмийн даатгалд 2011 оны эхний есөн сард 580.8 мян.хүн шимтгэл төлөгч, даатгуулагчаар бүртгэгдсэний 373.9 мянга буюу 64.4 хувь нь аж ахуйн нэгж, байгууллагынх, 206.9 мянга буюу35.6 хувь нь төсөвт байгууллагынх бөгөөд өмнөх оны мөн үеийнхээс нийт шимтгэл төлөгч, даатгуулагчдын тоо 64.2 мянга буюу 12.4 хувь, үүнээс аж ахуйн нэгж байгууллагынх 60.0 мянга буюу 19.1 хувь, төсөвт байгууллагынх 4.2 мянга буюу 2.1 хувиар нэмэгджээ. Нийгмийн халамжийн тэтгэвэрт 2011 оны эхний 9 сард 56.8 мян.хүн хамрагдсан нь өмнөх оны мөн үеийнхээс 1.1 мян.хүн буюу 2.0 хувь, олгосон тэтгэврийн хэмжээ 5.9 тэрбум төг буюу 31.1 хувиар нэмэгджээ.

“Хүний хөгжил” сангаас 2011 оны эхний 9 сард 552.4 тэрбум төгрөгийг давхардсан тоогоор 2.7 сая иргэнд олгожээ. Халдварт өвчнөөр 2011 оны эхний 9 сард 29.3 мян.хүн өвчилж, өмнөх оны мөн үеийнхээс 49 хүн буюу 0.2 хувиар өссөн нь гар, хөл, амны өвчнөөр өвчлөгчдийн тоо 2037 хүн буюу 80.3 хувь, мөөгөнцөр өвчнөөр өвчлөгчдийн тоо 2336 хүн буюу 64.2 хувь, цусан суулгаар өвчлөгчдийн тоо 1113 хүн буюу 38.6 хувь, трихомониазаар өвчлөгчдийн тоо 572 хүн буюу 16.0 хувь, гонококкт халдвараар өвчлөгчдийн тоо 495 хүн буюу 11.6 хувь, сүрьеэгээр өвчлөгчдийн тоо 162 хүн буюу 4.7 хувиар буурсан хэдий ч салхин цэцгээр өвчлөгчдийн тоо 1883 хүн буюу 3.7 дахин, вирүст хепатитаар өвчлөгчдийн тоо 4635 хүн буюу 2.3 дахин, тэмбүүгээр өвчлөгчдийн тоо 242 хүн буюу 8.2 хувиар нэмэгдсэнээс шалтгаалав. Улсын хэмжээнд 2011 оны эхний 9 сард 14530 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 19 хэргээр буюу 0.1 хувиар нэмэгджээ. Үүнд өмнөх оны мөн үеийнхээс өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг (423), хүний амь бие, эрүүл мэндийн эсрэг (94), хүн амын эрүүл мэндийн эсрэг (47), аж ахуйн эсрэг (27) зэрэг гэмт хэрэг буурсан хэдий ч тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг (241), нийгмийн аюулгүй байдлын эсрэг (227), хүүхэд, гэр бүл, нийгмийн ёс суртахууны эсрэг (62), байгаль хамгаалах журмын эсрэг (40), захиргааны журмын эсрэг (39), шүүн таслах ажиллагааны эсрэг гэмт хэрэг (24) нэмэгдсэн нь нөлөөлөв.

Гэмт хэргийн улмаас 2011 оны эхний 9 сард 5907 хүн гэмтэж, 899 хүн нас барсан нь өмнөх оны мөн үеийнхээс гэмтсэн хүний тоо 732 буюу 14.2 хувиар өсч, нас барсан хүний тоо 95 буюу 9.6 хувиар буурсан байна.

II.Макро эдийн засгийн үзүүлэлт

ДНБ оны үнээр  2011 оны эхний 3 улиралд 7810.4 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 1866.6 тэрбум төг буюу31.4 хувиар өслөө. ДНБ2005 онызэрэгцүүлэхүнээр 2011 оныэхний3 улиралд 3513.1 тэрбумтөгрөгтхүрч, өмнөх оны мөн үеийнхээс 503.5 тэрбумтөг буюу 16.7 хувиар нэмэгдлээ. Хэрэглээний үнийн улсын индекс (ХҮУИ) 2011 оны 9 дүгээр сард өмнөх сарынхаас 0.6 хувь, 2010 оны 12 дугаар сарынхаас 5.9 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 10.5 хувиар өслөө. Ерөнхий индекс өмнөх сарынхаас өсөхөд хувцас, бөс бараа, гутлын бүлгийн дүн 1.6 хувь, орон сууц, ус, цахилгаан, түлшнийх 4.6 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ.  Mөнгөний нийлүүлэлт (M2) 2011 оны 9 дүгээр сарын эцэст 6063.9 тэрбум төг болж, өмнөх сарынхаас 150.7 тэрбум төг буюу 2.5 хувиар, өмнөх оны мөн үеийнхээс 2212.2 тэрбум төг буюу 57.4 хувиар өсчээ. Гүйлгээнд байгаа бэлэн мөнгө 2011 оны 9 дүгээр сарын эцэст 705.3 тэрбум төг болж, өмнөх сарынхаас 0.5 тэрбум төг буюу 0.1 хувиар буурч, өмнөх оны мөн үеийнхээс 252.7 тэрбум төг буюу 55.8 хувиар өсчээ. Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл 2011 оны 9 дүгээр сарын эцэст 5060.4 тэрбум төг болж, өмнөх сарынхаас 189.6 тэрбум төг буюу 3.9 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 1975.0 тэрбум төг буюу 64.0 хувиар өсчээ.

Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл 2011 оны 9 дүгээр сарын эцэст 60.5 тэрбум төг болж, өмнөх сарынхаас 6.5 тэрбум төг буюу 9.7 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 15.3 тэрбум төг буюу 20.2 хувиар буурчээ. Банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл 2011 оны 9 дүгээр сарын эцэст 357.3 тэрбум төг болж, өмнөх сарынхаас 18.6 тэрбум төг буюу 4.9 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 53.9 тэрбум төг буюу 13.1 хувиар буурсан байна. Үнэт цаасны арилжаа 2011 оны 9 дүгээр сард 22 өдөр явагдаж, 32.0 тэрбум төгрөгийн гүйлгээ хийгдэж, 5.4 сая ш үнэт цаас арилжигдсан байна. Улсын нэгдсэн төсвийн орлого ба тусламжийн нийт хэмжээ 2011 оны эхний 9 сард 3165.9 тэрбум төг, зарлага ба эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 2929.2 тэрбум төг болж, улсын нэгдсэн төсвийн нийт тэнцэл 236.7 тэрбум төгрөгийн ашигтай гарлаа. Улсын нэгдсэн төсөв өмнөх оны мөн үед 19.7 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан. Улсын нэгдсэн төсвийн тэнцэл энэ оны эхний 9 сард ашигтай гарахад өмнөх оны мөн үеийнхээс орлогын өсөлт нь зарлагын өсөлтөөс 12.9 пунктээр илүү байгаа нь нөлөөлжээ. Төсвийн урсгал орлого 3087.2 тэрбум төг, урсгал зардал 2226.8 тэрбум төг болж, урсгал тэнцэл 860.4 тэрбум төгрөгийн ашигтай гарав.

Татварын нийт орлого өмнөх оны мөн үеийнхээс 870.5 тэрбум төг буюу 48.2 хувиар нэмэгдэхэд зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн орлогын албан татвар 213.0 тэрбум төг буюу 79.3 хувиар буурсан хэдий ч дотоодын бараа, үйлчилгээний татварын орлого 438.5 тэрбум төг буюу 72.9 хувь, бусад татварын орлого 274.2 тэрбум төг буюу 2.3 дахин, гадаад худалдааны татварын орлого 117.2 тэрбум төг буюу 87.9 хувь, нийгмийн даатгалын шимтгэлийн орлого 106.3 тэрбум төг буюу 47.8 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ.

Татварын бус орлого өмнөх оны мөн үеийнхээс 197.1 тэрбум төг буюу 92.0 хувиар нэмэгдэхэд төсөвт газрын өөрийн орлого 136.9 тэрбум төг буюу 2.5 дахин, хувьцааны ногдол ашгийн орлого 29.0 тэрбум төг буюу 3.7 дахин, газрын тосны орлого 15.6 тэрбум төг буюу 50.4 хувь, хүү, торгуулийн орлого 10.6 тэрбум төг буюу 48.8 хувиар өссөн нь голлон нөлөөлөв. Улсын нэгдсэн төсвийн зарлага ба эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 2011 оны эхний 9 сард 2929.2 тэрбум төг болж, өмнөх оны мөн үеийнхээс 851.0 тэрбум төг буюу 40.9 хувиар нэмэгдсэн нь эргэж төлөгдөх цэвэр зээл 23.7 тэрбум төг буюу 10.7 хувиар буурсан хэдий ч татаас ба шилжүүлгийн зардал 489.6 тэрбум төг буюу 67.7 хувь, бараа, үйлчилгээний зардал 219.4 тэрбум төг буюу 28.7 хувь, хөрөнгийн зардал 172.2 тэрбум төг буюу 51.9 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ.

Хөрөнгийн зардалд 2011 оны эхний 9 сард 504.0 тэрбум төг зарцуулсан нь өмнөх оны мөн үеийнхээс 172.2 тэрбум төг буюу 51.9 хувиар нэмэгджээ. Энэ нь дотоодын эх үүсвэрээс зарцуулсан хөрөнгийн зардал 139.4 тэрбум төг буюу 43.1 хувь, гадаад эх үүсвэрээс зарцуулсан хөрөнгийн зардал 32.8 тэрбум төг буюу 4.8 дахин өссөнөөс шалтгаалжээ. Манай улс 2011 оны эхний 9 сард дэлхийн 120 оронтой худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 8308.0 сая ам.долл, үүнээс экспорт 3481.7 сая ам.долл, импорт 4826.3 сая ам.долларт хүрчээ. Гадаад худалдааны тэнцэл 2011 оны эхний 9 сард 1344.6 сая ам.долларын алдагдалтай гарч, өмнөх оны мөн үеийнхээс 1104.5 сая ам.долл буюу 5.6 дахин өсчээ. Гадаад худалдааны тэнцэл 2010 оны 9 дүгээр сард 54.1 сая ам.долларын алдагдалтай гарсан бол 2011 оны 9 дүгээр сард 42.4 сая ам.долларын алдагдалтай гарч, өмнөх оны мөн үеийнхээс 11.7 сая ам.долл буюу 21.6 хувиар буурчээ. Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 4051.6 сая ам.долл буюу 95.2 хувь үүнээс импортын хэмжээ 2578.0 сая ам.долл буюу 2.1 дахин, экспортын хэмжээ 1473.6 сая ам.долл буюу 73.4 хувиар өсчээ.

III.Эдийн засгийн салбарын үзүүлэлт

Улсын хэмжээгээр 2011 оны эхний 9 сард 2010 оны эцэст тоологдсон төллөх насны нийт 15.5 сая эх малын 13.0 сая эх мал буюу 83.6 хувь нь төллөсөн байна. Гарсан төлийн 97.1 хувь буюу 12.7 сая төл бойжиж байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс 5.2 сая буюу 69.2 хувиар их байна. Улсын хэмжээгээр 2011 оны 10 дугаар сарын 1-ний байдлаар 359.6 мян.т үр тариа, 182.9 мян.т төмс, 88.9 мян.т хүнсний ногоо хурааж, 1009.4 мян.т хадлан, 27.9 мян.т гар тэжээл, 361.1 т дарш бэлтгэсэн нь өмнөх оны мөн үеийнхээс үр тариа 110.9 мян.т буюу 44.6 хувь, төмс 55.4 мян.т буюу 43.5 хувь, хүнсний ногоо 22.0 мян.т буюу 32.8 хувь, хадлан 21.7 мян.т буюу 2.2 хувь, гар тэжээл 7.1 мян.т буюу 33.9 хувь, дарш 23.9 т буюу 7.1 хувиар их байна. Аж үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүний нийт үйлдвэрлэл 2005 оны зэрэгцүүлэх үнээр 2011 оны эхний 9 сард 1470.6 тэрбум төг болж, өмнөх оны мөн үеийнхээс 129.5 тэрбум төг буюу 9.7 хувиар өслөө. Энэхүү өсөлтөд газрын тос, нүүрс, төмрийн хүдэр зэрэг уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 4.4 хувиас 2.2 дахин; жимсний компот, талх, сүлжмэл эдлэл, самнасан ноолуур, жүүс, хиамны зүйл, архи, шар айраг, цемент, шахмал түлш, тамхи, амтат ус, ундаа, хивс, цахилгааны утас зэрэг боловсруулах аж үйлдвэрийн салбарын үндсэн нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 1.2 хувиас 10.8 дахин нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ. Улсын хэмжээнд 2011 оны эхний 9 сард нийт 258.1 тэрбум төгрөгийн барилга угсралт, их засварын ажил гүйцэтгэсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 114.4 тэрбум төг буюу 79.6 хувиар өссөн байна.

Төмөр замын тээврээр 2011 оны эхний 9 сард 13338.9 мян.т ачаа, давхардсан тоогоор 2867.5 мян.зорчигч зорчсон нь өмнөх оны мөн үеийнхээс тээсэн ачаа 1198.6 мян.т буюу 9.9 хувь, зорчигчдын тоо 239.1 мян.хүн буюу 9.1 хувиар өсчээ. Тээсэн ачаа, зорчигчдын тоо өссөнөөр төмөр замын тээврийн салбарын орлого 2011 оны эхний 9 сард 288.2 тэрбум төг болж, өмнөх оны мөн үеийнхээс 37.5 тэрбум төг буюу 14.9 хувиар өсчээ.

Агаарын тээврээр 2011 оны эхний 9 сард 1.9 мян.т ачаа, давхардсан тоогоор 430.0 мянган зорчигч зорчсон нь өмнөх оны мөн үеийнхээс тээсэн ачаа 653.3 т буюу 52.3 хувь, зорчигчдын тоо 131.3 мян.хүн буюу 43.9 хувиар өсчээ. Тээсэн ачаа, зорчигчдын тоо өссөнөөр агаарын тээврийн салбарын орлого 2011 оны эхний 9 сард 122.3 тэрбум төг болж, өмнөх оны мөн үеийнхээс 32.5 тэрбум төг буюу 36.2 хувиар нэмэгджээ.

Ус, цаг уурын хүрээлэнгийн мэдээгээр хамгийн их хур тунадас 2011 оны 9 дүгээр сард Баянхонгор аймгийн Баянхонгор суманд (39.1 мм) орсон байна. Энэ оны 9 дүгээр сард Баянхонгор аймгийн Жинст суманд хамгийн их дулаан буюу нэмэх 32 хэм, Баянхонгор аймгийн Галуут суманд хамгийн хүйтэн буюу хасах 18 хэм байлаа. Салхины хурд Говь-Алтай аймгийн Цогт суманд 18 м/с хүрчээ. Азотын давхар ислийн хоногийн дундаж агууламж 2011 оны 9 дүгээр сард Улаанбаатар хотын Баруун дөрвөн замын орчимд 26 удаа, 13-р хороолол орчимд 25 удаа, Мишээл экспо төвийн орчимд 15 удаа, Хархорин захын орчимд 11 удаа, Офицеруудын ордон орчимд 1 удаа, хүхэрлэг хийн хоногийн дундаж агууламж Баруун дөрвөн замын орчим, 13-р хорооллын орчимд тус бүр 4 удаа, 10 микроноос бага хэмжээтэй тоосны агууламж 32-ын тойрог орчимд 26 удаа, Баруун дөрвөн замын орчимд 23 удаа, 13-р хороолол орчимд 12 удаа, Мишээл экспо төвийн орчимд 6 удаа, Хархорин захын орчимд 3 удаа, 2.5 микроноос бага хэмжээтэй тоосны агууламж 13-р хороолол орчимд 10 удаа, Баруун дөрвөн замын орчимд 1 удаа агаарын чанарын стандарт дахь хүлцэх хэм хэмжээнээс давжээ.

Аюулт үзэгдэл, осол 2011 оны эхний 9 сард 2597 удаа гарсны улмаас 179 хүн амь насаа алдаж, 165.4 мян.толгой мал, тэжээвэр амьтан хорогджээ. Энэ оны эхний 9 сард объектын түймэр 2196 удаа, бичил уурхай, нурангины осол 18 удаа, мал, тэжээвэр амьтны галзуу өвчин 40 удаа, гол, нуурын усанд унасан осол 79 удаа бүртгэгджээ. Аюулт үзэгдэл, ослын улмаас 3.5 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж