Дуучин Rain өчигдөр цэрэгт мордлоо

Хуучирсан мэдээ: 2011.10.12-нд нийтлэгдсэн

Дуучин Rain өчигдөр цэрэгт мордлоо

Дуучин RAIN  өнөөдөр  1000 гаруй фэн, найз нөхдөөрөө үдүүлэн цэрэгт мордлоо.

Түүнийг Үйжонгбү хот дахь 306 дугаар цэргийн ангийн хаалганы өмнө  хүрч ирэхийг хүлээн зогссон Япон, Тайвань, Сингапур, Макао зэрэг орны фэнүүд өнгөрсөн шөнө тус газар ирж гадаа бороо орж байсанг үл тоон тэвчээртэй хүлээсний эцэст, тус цэргийн ангийн ойролцоох нэгэн хоолны газар  дотны найз нөхөдтэйгээ хооллоод гарч ирсэн дуучинтайгаа уулзацгаасан байна. Дуучин RAIN д зориулан бяцхан тайз зассан ба тэрээр түүнийг үдэхээр ирсэн олон фэнүүддээ 10 жилийн турш түүнийг дэмжиж, халуун сэтгэлээ зориулж байсанд баярласнаа илэрхийлэн, цэргийн албаа амжилттай хаагаад гарч ирээд дахин шинэ уран бүтээлээр золгохоо амласан байна. Түүнийг ийнхүү хэлж байхад олон фэнүүд уйлж, 2 жил тэвчээртэй хүлээнэ хэмээн орилолдож байжээ. Мөн Дуучин RAIN  ч уйлсан байна.

Дуучин RAIN цэрэгт мордохоосоо өмнө дахин Холливуудын кинонд тоглох саналаас  татгалзан, эхний удаад үргэлж хойш тавьж байсан цэргийн албаа хаахаар шийджээ.

150 гаруй сэтгүүлчид цугларч, кабель тв TVN  дээрх явцыг шууд дамжуулан, Япон  Англи орны  телевийн сэтгүүлчид  хүрэлцэн ирснээр дуучин RAIN хамгийн их цуутайгаар бас олон сэтгүүлч, фэнүүдээрээ үдүүлж цэрэгт мордсон одын нэг болжээ.

Эх сурвалж: www.ireport.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж