М.Ичинноров буурлаас магтаал дуулав

Хуучирсан мэдээ: 2011.10.12-нд нийтлэгдсэн

М.Ичинноров буурлаас магтаал дуулав

Халуун ам бүлийнх нь дөрвөн амь нэгэн зуурт тасарч, орчлонгийн уйг дэндүү гашуунаар мэдрүүлсэн зүрх зүсэм хэрэг оны өмнөхөн гарсан. Найман хүний амийг егүүтгээд өөрийгөө золионд гаргасан тэрхүү аймшигт хэргийн талаар хохирогчийн дүү Дэлгэрмаа анх удаа хэвлэлд сэтгэлээ уудлан, чин сэтгэлийн яриа дэлгэсэн байна. Хүний эрхийн хуульч М.Ичинноровын хөтлөн явуулдаг “Үнэ цэнэтэй яриа” нэвтрүүлгийн анхны зочноор уригдсан бүсгүй ярилцлагынхаа явцад хэд хэдэн ноцтой баримтыг дэлгэн ярьсан аж. Бямба гаригийн 21.30 цагаас TV-8 телевизээр олны хүртээл болсон уг нэвтрүүлгийн дараагаас хүний эрхийн хуульч бүсгүйд хандсан олон зуун дуудлага ирсэн бөгөөд тэдгээрийн ихэнх нь “Монголын ирээдүй болсон хүүхэд багачуудын асуудалд анхаарал хандуулан, ийм нэвтрүүлгийг санаачилсанд баярласнаа илэрхийлж, цаашид эрх ашиг нь хөндөгдсөн олон хүмүүст туслахыг” хүссэн байна.  Ийнхүү олны талархал хүлээсэн хүний эрхийн хуульч бүсгүйн “Үнэ цэнэтэй яриа”  нэвтрүүлэг долоо хоног бүрийн бямба гарагт нийтэд  хүрэх бөгөөд нийгмийн цочроосон эмзэг асуудлуудад албаны хүмүүсээс хариулт аван, гарц хайх аж. Хэзээнээсээ Монголчууд хүний мөс чанарыг ядруухан явахад хандсан хандлагаар нь үнэлдэг. Хэзээнээсээ л ядарсан нэгэнд гар сунган сэтгэлийн дэм хайрлаж байдаг М.Ичинноровын нэвтрүүлгийг үзсэн хөгшид “Зовох цагт нөхрийн чанар танигдана гэдэг энэ дээ. Улс төрчид дор бүрнээ ийм сэтгэлтэй бол манай улс амархан хөгжинө дөө” хэмээцгээж байгаа аж.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж