Рьян Гиггз “Алтан хөл”-ний эзэн боллоо

Хуучирсан мэдээ: 2011.10.12-нд нийтлэгдсэн

Рьян Гиггз “Алтан хөл”-ний эзэн боллоо

“Манчестер Юнайтед”-ын домогт тоглогч Райн Гиггз 2011 оны “Алтан хөл” шагналын эзэн боллоо. Тэрбээр бусад нэр  дэвшигчдээсээ өндөр санал авсан бөгөөд Монакод шагналаа гардаж авсан юм.

Монако хотод болсон шагнал гардуулах ёслолд дэлхийн олон одод цугласан байлаа. “Алтан хөл” шагналын төлөө Хавьер Занетти, Самуэль Эту, Шави гэсэн нэр хүндтэй тоглогчид өрсөлдсөн бөгөөд Райн Гиггз тэдний дундаас онцгойрсон юм.

Монакогийн ханхүү Албертий гараас шагналаа гардаж авсныхаа дараа Гиггз хөлийнхөө хэвийг Хааны ордны өмнөх Алдартнуудын талбайд үлдээсэн юм.
Энэхүү шагнал нь хөлбөмбөгийн талбай болон талбайн гадна олны хүндлэлийг хүлээсэн нэр хүндтэй тоглогчид очдог юм.

Шагналыг зөвхөн 29-өөс дээш насны тоглогчидод олгодог бөгөөд нэг тоглогч нэг л удаа авах боломжтой.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж