Банкныхан илтгэл тавьж байна

Хуучирсан мэдээ: 2011.10.12-нд нийтлэгдсэн

Банкныхан илтгэл тавьж байна

Голомт банкны хоёрдугаар төв дээр Кастодион банкны тухай сургалт үргэлжилж байна. Уг сургалтыг Монголын Хөрөнгийн бирж, Лондонгийн хөрөнгийн биржийн зүгээс хамтран зохион байгуулж буй бөгөөд “JPMorgan Chase”, “BNP Paribas” зэрэг дэлхийн томоохон хөрөнгө оруулалтын банкны төлөөлөгчид Монголын арилжааны банкуудад Кастодион банкны тухай илтгэл тавих юм байна. Эдийн засгийн өсөлттэй, савалгаа ихтэй энэ үед банкыг хөрөнгийн зах зээлтэй хэрхэн холбох талаар мэдээлэх ба хөрөнгийн зах зээлд шинэ тутам хөл тавьж, Монгол Улсын цаашдын төлөвийг ярилцах аж. Түүнчлэн дэлхийн зах зээл дээр хэрхэн тэргүүлэх тухай сонирхолтой ярилцлага болох гэнэ.

С.Баяр

http://www.mminfo.mn/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж