
Сургалт гурван өдрийн турш үргэлжлэх аж. Сургалтад 25 хүн хамрагдаж байгаа бөгөөд сургалтын үйл ажиллагаанд Азийн хөгжлийн банк, Эрүүл мэндийн яам, JFPR 9115-MON: “Улаанбаатар хотын эмзэг бүлгийн хүн амын эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах” төслийн удирдлага төлөөлөл, төсөл хэрэгжүүлэх нэгжийн хамт олон болон төслийн олон нийтийг дайчлах ур чадвар нэмэгдүүлэх зөвлөх үйлчилгээ үзүүлэгч байгууллагын төлөөлөлүүд оролцож байна.
Сургалтад оролцогсодын олон нийтийг дайчлах, тэднийг идэвхжүүлэн зохион байгуулах талаар олж авсан шинэ мэдлэг чадвараа ажил хэрэг болгон бүтээлчээр ашиглах, туршлагаа хуваалцах, түншлэл байгуулж, хамтран ажиллах боломжийг олж авах боломжтой гэж сургалтыг зохион байгуулагчид үзэж байна.