
Тувагийн иргэн кaрбин буугаар зэвсэглэсэн Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын нутаг Агуйт гэдэг газраас 12 адуу хулгайлж хилээр гарч явах гэж байхад нь хилчид саатуулсан байна. Ийм зөрчил хил дээр цөөнгүй гардаг байна. Тухайлбал, БНХАУ-ын нутгаас адуу туудаг баргын бүлэг хулгайч байхад баруун хойд талаар тоомсог адуу оруулж ирдэг хүмүүс бас байдаг гэнэ. ОХУ-аас адуу хулгайлж оруулж ирдэг залууг өнгөрсөн сард хилчид саатуулжээ. Тодруулбал, Булган аймгийн Тэшиг сумын Харгал багийн иргэн У.Уранзориг ОХУ-аас 18 тоомсог адуу хулгайлан хил давуулан, тууж ирээд байх үед нь саатуулсан байна.
Д.СүхЭх сурвалж: www.mminfo.mn