Сэтгэлд ассан хайрын гэрэл

Хуучирсан мэдээ: 2010.04.26-нд нийтлэгдсэн

Сэтгэлд ассан хайрын гэрэл

Минийн сэтгэлийн гүнд бяцхан гэрэл
ассан. Тийм ч хол бөгөөд их газрыг
гэрэлтүүлэхгүй ч
гэсэн тэр гэрэл надад итгэл бэлэглэсэн. Гэвч энэ гэрэл сэтгэлд минь
үүрдийн мөнх асах хувь
тохиосонгүй. Би өөрийн
тэнэг үйлдэл бүрээрээ тэр гэрлийг унтрааж орхисон. Явсан зам гишгэсэн
газар бүхэн минь одоо харанхуй………..

Хайраа гэж…

Зөвхөн чамтай л тааралдах гэж өглөө бүхэн тойруу замаар алхаж өдөр
бүр чамд л харагдах гэж өөрийнхөө дургүй зүйлсийг хийдэг байсан. Харин
чи нэг л дулаахнаар инээмсэглээд өнгөрнө. Ердөө л энэ ганцхан ялдам
инээмсэглэлийн төлөө би бүхнээ өгдөг, бүхнийг хийдэг галзуу хүн.
Дурлалдаа сохорсон харалган зүрхтэн. Судсаар минь хайрын үгс урсаж,
нүдэнд минь хайртай хүн минь л харагдаж, сэтгэлээрээ дүүрэн сарнай
ургуулж, нэг л хүнд таалагдах гэж хувцаслан, тэр л хүндээ тоогдох гэж
алхаж, гишгэж, бодож сэтгэдэг. Тиймээ би солиорлын бурам амссан дурлалын
дарсанд живсэн саваагүй нэгэн. Яагаад гэж надаас бүү асуу. Дурлаж үзсэн
бүхэн намайг ойлгоно. Дурлаж үзээгүй бүхэн хожим дурлахаараа мэдрэнэ.
Энэ тийм л мэдрэмж.

Үргэлжлэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж