Ирэх бямба гаригт буюу энэ сарын 15-нд Б.Дамдинсүрэнгийн “Учиртай гурван толгой” үндэсний дуурийг тоглоно. Энэ дуурийн Юндэнд Гавьяат жүжигчин М.Болд, Нансалмаад Соёлын тэргүүний ажилтан Ш.Наранчимэг, Балганд гоцлол дуучин Э.Бумхүү, худалдаачинд Соёлын тэргүүний ажилтан Ц.Баттөр, Хоролмаад Соёлын тэргүүний ажилтан Д.Туяа нар тоглох юм. Харин симфони найрал хөгжмийг Урлагийн гавьяат зүтгэлтэн, театрын ерөнхий удирдаач Ж.Бүрэнбэх удирдах юм.
Театр энэ 49 дэх улирлын балетын тоглолтын нээлтээ Оросын суут хөгжмийн зохиолч П.И.Чайковскийн “Хунт нуур” балетаар нээх нь. Гурван бүлэг дөрвөн үзэгдэл бүхий энэхүү балетыг ирэх ням гаригт буюу энэ сарын 16-нд УДБЭТ-ын тайзнаа тоглоно. Мэдээж Одеттад театрын гоцлол бүжигчин, үзэгчдийн хайртай хун Б.Саруул гоцлох юм.