“Хязгааргүй”-г өнөөдөр танилцуулна

Хуучирсан мэдээ: 2011.10.12-нд нийтлэгдсэн

“Хязгааргүй”-г өнөөдөр танилцуулна

Төв аймгийн “Монгол туургатан” театрын бүтээл “Хязгааргүй” моно операг өнөөдөр ганцхан удаа Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа тоглох гэж байна.

Өнгөрсөн оны “Гэгээн муза” наадмаас долоон муза хүртсэн энэхүү моно операг мэргэжлийн хөгжим судлаач, урлаг судлаачид өндрөөр үнэлсэн юм. Монголд төдийгүй Азид анхдагч моно опера хэмээн нэрлэж буй “Хязгааргүй” моно операгийн гол дүрд “Voice” хамтлагийн дуучин Д.Отгонжаргал, “Ashian Shop” хамтлагийн дуучин Т.Бат-Ундрах нар тоглосон юм.

Өнөөдөр 19.00 цагт ганцхан удаа тоглох “Хязгааргүй” моно операгийн тоглолтын тасалбар 300 ам.доллар. Харин тоглолтын дараа сонгодог үдэшлэгтэй. Ирсэн бүх үзэгчид энэхүү үдэшлэгт оролцох юм байна.

М.Дөл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж