Харилцаа холбооны тухай хуулийн төслийг хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2010.04.26-нд нийтлэгдсэн

Харилцаа холбооны тухай хуулийн төслийг хэлэлцэнэ

УИХ дахь МАХН-ын бүлэг өнөөдөр 10.00 цагаас эхлэн хуралдана. Тус бүлэг
өнөөдөр хоёр асуудлыг авч хэлэлцэхээр төлөвлөжээ. Нэгдүгээрт, Харилцаа
холбооны тухай хуулийн төсөл юм байна. Уг хуулийн төслийг өнгөрсөн
намрын чуулганаар хэлэлцэх эсэхийг шийдвэрлэсний дараагаар хойшлуулсан
юм.  Учир нь гишүүдийн нэг хэсэг нь иргэдийн гар утсыг зөвшөөрөлгүйгээр
чагнах нь гэмт хэрэг хэмээн үзэж, энэхүү заалтыг хуулийн төслөөс хасах
ёстой гэсэн байр суурьтай байсан бол зарим гишүүн “Гэмт хэрэгтнийг
илрүүлэн баривчлахад харин ч дөхөмтэй болно” хэмээн үзэж байсан юм.
Хоёр дахь нь УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Л.Болд нарын өргөн
мэдүүлсэн Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн
найруулгын төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэх ажээ.

Г.Дарь 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж