Майкрософтын багц лицензжүүлэлт

Хуучирсан мэдээ: 2011.10.12-нд нийтлэгдсэн

Майкрософтын багц лицензжүүлэлт

Майкрософтын багц лицензжүүлэлтийн дагуу програм хангамжийн лицензийг авах нь хайрцагласан бүтээгдэхүүн авахаас өөр юм. Жижиглэн худалдаагаар борлуулагдаж буй програмын лиценз нь  хайрцаглагдсан диск, хэрэглэгчийн гарын авлага, бүтээгдэхүүний талаар тусламж авах болон  Майкрософтын Програм Хангамжийн Лицензийн Гэрээ (хуучнаар Хэрэглэгчийн  Лицензийн Гэрээ буюу EULA) агуулагдана. Програм Хангамжийн Лицензийн Гэрээ нь програмыг хэрхэн ашиглаж болох, болохгүй нөхцлүүдийг заасан байдаг.

 
Open License

Хэрвээ та програм хангамжийн 5 ба түүнээс дээш лиценз авахыг хүсвэл Open License маш зөв сонголт юм. Энэ хөтөлбөр нь хоёр жилийн хугацаатай, зөвхөн програмныхаа үнийг л төлдөг ба өргөжин тэлж байгаа байгууллагуудын үргэлж өөрчлөгдөж байдаг бизнесийн хэрэгцээнд нэн тохиромжтой.

Open License –ийг багцаар захиалах Volume Purchase Option

Хэрвээ та Майкрософтын програм хангамжийн лицензийг их хэмжээгээр авах, гэхдээ зөвхөн хэрэглэх програмныхаа үнийг л төлөхийг хүсвэл хоёр жилийн хугацааны баталгаатай бүтээгдэхүүний төрөл, онооноос сонголт хийн захиалга хийх нь үнийн хувьд хэмнэлттэй. Бүтээгдэхүүний нэгж үнэ илүү ихээр хямдарч хэмнэлт сайтай байдгаараа энэ сонголт нь ашигтай байж чаддаг.
Энэхүү багцаар лиценз захиалж хэмнэлт хийхийн тулд та хамгийн багадаа 500 оноо авах хэрэгтэй. Оноог бүтээгдэхүүний бүлэг ба лицензийн тоогоор тооцоолно.  Иймээс та бүтээгдэхүүний бүлэг ба онооны дүрмийг сайтар ойлгох шаардлагатай.      
 

Open Value

Open Value хөтөлбөр нь нэг л гэрээ байгуулж Майкрософтын лицензтэй програмыг уян хатан бага үнээр худалдан авах боломжоор хангана. Энэ хөтөлбөр нь гурван жилийн хугацааны баталгаатай ба Software Assurance –г авч болдгоороо ашигтай. Open Value хөтөлбөр нь Company-wide, Non–Company-wide, and Subscription гэсэн гурван сонголттой.

Company-wide сонголт

Open Value хөтөлбөрийн Company-wide сонголт нь хувийн ба төрийн байгууллагын ширээний компьютерүүдийг Майкрософтын байгууллагуудад зориулсан бүтээгдэхүүнээр хангахад зориулагдсан давхар хэмнэлттэй шийдэл бүхий сонголт юм. Энэхүү дан платформ бүхий сонголтын тусламжтайгаар та ширээний компьютерүүддээ сонгосон үйлдлийн систем,  the Microsoft Office 2007-ын иж бүрдэл, CAL буюу клиентийн лиценз бүхий бүтээгдэхүүнүүд, мөн дараахь платформын бүтээгдэхүүнээс гэрээндээ тусгасан програмаа суулгаж  өөрсдийн хүссэнээрээ тохируулж ашиглах боломжоор хангагдана. Үүнд:

  1. Microsoft Office иж бүрдлүүд:  Microsoft Office Professional Plus, Microsoft Office Small Business, Microsoft Office Enterprise
  2. Үйлдлийн систем:  Windows Vista Enterprise 
  3. Client Access License (CAL) – клиентийн лиценз:  Майкрософтын Windows Server-ийн үндсэн  CAL иж бүрдэл, Windows Small Business-ийн CAL иж бүрдэл, Enterprise Business Server-ийн  CAL иж бүрдэл

Уг  Open Value хөтөлбөрийн Company-wide сонголт нь компанийн хэмжээнд суурилуулж ашиглах програм хангамжуудад тодорхой хэмжээний хямдралтай байдаг тул танай байгууллага лиценз худалдан авах зардлаа хэмнэх боломжтой.

Non–Company-wide сонголт

Non–Company-wide сонголт нь ямар ч бүтээгдэхүүний лицензийн худалдан авахад тохирно. Байгууллагын хэмжээнд бус зөвхөн хэсэг компьютер эсвэл серверт цөөн тооны лиценз авахыг хүсвэл Non–Company-wide гэрээг байгуулдаг.      

Microsoft Software Assurance

Microsoft Software Assurance бол програм хангамжид зориулж буй хөрөнгө оруулалтынхаа ач холбогдлыг сайжруулахад тохирсон иж бүрэн шийдэл юм. Байнгын үйлчилгээ төдийгүй програм хангамж суулгах, удирдах, нөгөөд шилжих явцад байгууллагад нэн тустай олон ашигтай зүйлсийг энэхүү хөтөлбөр нь агуулж байгаа юм. Software Assurance хөтөлбөрийн тусламжтайгаар та ашиглаж байгаа програм хангамжийнхаа хамгийн сүүлийн үеийн шинэчлэл (updates), чухал чухал мэдээлэл, хэрэгслүүдийг авч ашиглан бизнесийн бүтээмжээ нэмэгдүүлж, хэрэглээний програм хангамжийн платформ, үндсэн дэд бүтцээ сайжруулж чадна.

Software Assurance хөтөлбөрт хамрагдангуутаа гэрээнийхээ хугацааны туршид та бүх давуу талуудаа шууд ашиглаж эхлэх болно.

Step Up License Availability-Лицензийн шатлал ахиулах.  Software Assurance хөтөлбөрийн гэрээний хугацаанд ямар нэгэн лицензтэй програм хангамжийн доод түвшний хувилбараас дээд түвшний хувилбар луу шилжихэд ямар нэгэн нэмэлт төлбөргүй.    

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж