Жуулчдын тоо нэмэгджээ

Хуучирсан мэдээ: 2011.10.12-нд нийтлэгдсэн

Жуулчдын тоо нэмэгджээ

Хөвсгөл аймагт энэ зун 20 мянга орчим жуулчин ирсний 14 мянга буюу 62 хувь нь дотоодын, таван мянга гаруй буюу 38 хувь нь гадаадын иргэд зорчсон байна.

Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны улсын тусгай хамгаалалттай газрын нэвтрэх цэгээр ирсэн жуулчдыг бүртгэсэн бол ОХУ-ын хилээр 3400 жуулчин ирсэн нь өмнөх онтой харьцуулахад Монгол орны хоймор нутаг болсон Хөвсгөл нуурыг үзэх гэсэн гадаад, дотоодын жуулчдын тоо нэмэгдсэн байна.Тус аймагт энэ жил Хатгалын хүзүүвч, Жанхайн чиглэлд 35 бааз, Хөвсгөл нуурын зүүн эргээр есөн бааз, Ханх суманд найман жуулчны бааз, 24 гэр буудал, 22 отог зуны цагт тогтвор суурьшилтайгаар үйл ажиллагаагаа явуулжээ. Аялал жуулчлалын чиглэлээр 50 гаруй компани үйл ажиллагаагаа явуулдаг хэдий ч орон нутгийн татварт ганц хоёрхон компани тайлангаа гаргаж татвараа төлдөг гэнэ.

А.Зул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж