
Сүхбаатар аймгийн төвөөс зүүн хойш 100-д километрт буюу Сүхбаатар сумын нутаг Гутангийн айраг хэмээх газарт өнгөрсөн долоо хоногт хээрийн түймэр гарчээ. Уг түймрийг Дорнод, Сүхбаатар аймгийн нийт 150 хүн, 14 автомашин дайчлагдан ажиллаж түймэр гарсны маргааш нь Дорнод аймгийн Булган сумын нутагт оруулж унтраасан байна. Түймэр 30 километр урт, 7 км өргөн бэлчээрийг хуйхлан шатаажээ. Түймэр гарсан шалтгаан нөхцөлийг хууль хяналтын байгууллагууд шалган тогтоож байгаа бөгөөд замд явж байсан машины яндангаас гал авалцан гарсан байж магадгүй гэнэ. Он гарсаар тус аймгийн нутаг дэвсгарт долоон удаа хээрийн түймэр гарчээ. Энэ жил бэлчээрийн гарц сайн, өвс ихтэй байгаа нь хээрийн түймэр гарах нөхцөлийг бүрдүүлээд байгаа аж. Тиймээс иргэд гал түймрээс урьдчилан сэргийлж, тамхины цог, үнс нурмаа сайтар унтраан, жолооч нар галын хор, түймэр унтраах цохиуртай явж, анхаарал болгоомжтой байхыг тус аймгийн Онцгой байдлын комиссоос нийт иргэдэд анхааруулсан байна.
А.Зул