
Газрын тосны үйлдвэр байгуулах тухай өнөөдрийн хуралдаанаар ярилцахаар болжээ. Агнуурын зохион байгуулалтын журмын төсөл, ХБНГУ-ын Холбооны канцлер А.Меркелийн айлчлалын үеэр байгуулах Монгол Улс, ХБНГУ-ын Засгийн газар хоорондын Агаарын харилцааны хэлэлцээрийн дагуу байгуулсан Санамж бичгийн тухай зэрэг асуудал мөн хэлэлцэх асуудлын жагсаалтад орсон байна.
Гадаад харилцааны сайд Г.Занданшатар, Батлан хамгаалахын сайд Л.Болд нар нууц асуудал оруулах ажээ.
Засгийн газрын хуралдааны есдүгээр сарын мэдээлэл, Шадар сайдын гадаад томилолтын дүнгийн тухай, Эрүүл мэндийн сайдын гадаад томилолтын дүнгийн тухай зэрэг асуудалтай өнөөдрийн хурлаар танилцах юм байна.
Д.ОЮУН