Үнэнч хэрэглээг урамшуулах GreenGold хөтөлбөр эхэллээ

Хуучирсан мэдээ: 2011.10.12-нд нийтлэгдсэн

Үнэнч хэрэглээг урамшуулах GreenGold хөтөлбөр эхэллээ

Юнител групп 5 жилийнхээ ойн хүрээнд
хэрэглэгч нартаа олон шинэ, содон бэлгийг барьж байгаа. Үүний үргэлжлэл
болгон үнэнч хэрэглэгчдээ урамшуулах Green Gold хөтөлбөрийг эхлүүллээ.
Уг хөтөлбөр хэрэгжсэнээр Юнителийн бүх урьдчилсан төлбөрт хэрэглэгч
дансаа цэнэглэхдээ ашигласан хугацаанаасаа хамааран бонус оноо
цуглуулна, улмаар энэхүү оноогоороо олон төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээ
авах боломжтой болж байна. Энэхүү бонус оноог Green Gold буюу GG гэж
нэрлэж байгаа юм.

Хэрэглэгч
дансаа нэгжийн картуудаар цэнэглэх бүрт GG давхар нэмэгдэж орох бөгөөд
хэмжээ нь картын төрөл болон ашигласан хугацаанаас хамаарна.  Юнител
таван жилийнхээ ойг тохиолдуулан өнгөрсөн хугацаанд хамт байж ирсэн
хэрэглэгчиддээ эхний удаад 5000 хүртэл GG-ийг бэлэг болгон өгч байна.
Энэ бэлгээр та 8 төрлийн үйлчилгээнээс хүсснээ сонгон ашиглах боломжтой.
Цаашид таны дансан дахь GG нэмэгдэхийн хэрээр сонгон авах бүтээгдэхүүн,
үйлчилгээний нэр төрөл нэмэгдэх болно. Алт удах тусмаа өнгө,
чанараа алдахгүй гялалздагийн адил Юнителтэй хамтдаа цаг хугацааг
өнгөрөөх тусам таны хүртэх үнэ цэнэулам бүр өссөөр байна.

Бидэнтэй
хамтдаа байдаг хэрэглэгч танд баярлалаа.


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж