
Берлины улс төр ба нийгэм судлалын факультетын оюутан Иргмайертай уулзан ярилцахдаа Вьетнам эдийн засгийн эрчимтэй өсөлтөөр Хятад мэтийн том гүрнүүдтэй өрсөлдөж байна гэж хэлсэн байв. Вьетнам нь 1990 оноос хойш Германтай түншилж байгаа бөгөөд Герман тэдний эзийн засагт 1,5 тэрбум евроны хөрөнгө оруулалт хийсэн байна. Вьетнамд очих цаг болжээ гэж Меркель хэлэв. Социалист Вьетнам нь 87 сая хүн амтай бөгөөд тэдний зургаан сая нь Ханойд амьдардаг. Тус оронд нэг намын систем ба нэг танхимтай парламенттай.
Монголын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржтой Меркель нэг биш удаа уулзаж байсан бөгөөд Монголын ардчиллын үйл явцад тэр сэтгэл хангалуун байгаа ажээ.
Монгол Уулс хоёр том орны хооронд байрладаг. Гурав дахь түншээ хайж сайн харьцаатай байхыг эрмэлзэж буйг канцлер тэмдэглэв. Үүний зэрэгцээ Монгол орон байгалийн баялагаар арвин энэ салбарт нь хамтран ажиллах боломжтой гэж Меркель хэлжээ. Байгалийн баялаг ихтэй ч Монгол ядууралд амьдарч байгааг Меркель тайлбаргүйгээр үлдээхгүй. “Сургуулийн системийг яг манайх шиг хийнэ гэдэг нь тийм амар биш. Гэхдээ бид манай айлчлалыг ашиглан Монголын бүх хүмүүс баян тансаг амьдрах ёстойг хэлнэ” хэмээн Меркель ярьсан байв.
Меркель даваа гаригт Азийн айлчлалаа эхэлсэн ба Вьетнамаар ороод Улаанбаатарт ирнэ.
"Ардын эрх" сонин