Хүйтэн өвлийн шалтгаан

Хуучирсан мэдээ: 2011.10.12-нд нийтлэгдсэн

Хүйтэн өвлийн шалтгаан

Сүүлийн жилүүдийн Хойд Европ дахь хүйтэн өвөл нь нарны хэт ягаан туяаны тоон өөрчлөлттэй холбоотой гэнэ. Nature Geoscince сэтгүүлд хэвлүүлсэн Их Британийн Цаг уурын албаны улирал ба арав хоногуудын урьдчилсан мэдээ гаргах тасгийн (UK Met Office"s Seasonal to Decadal Prediction) эрдэмтдийн өгүүлэлд энэ тухай бичжээ.

NASA SORCE (SOlar Radiation and Climate Experiment – “Нарны радиаци ба цаг агаарын туршилт”) хиймэл дагуулаас авсан мэдээлэл нь нарын ялгаруулах хэт ягаан туаяны цацраг эрдэмтдийн өмнө тооцоолж байснаас илүү хэлбэлзэлтэйг үзүүлжээ. Энэ хэлбэлзэл нь дэлхийн бөмбөрцгийн нэг хэсэгт дулаан өвөл, нөгөөд нь хүйтэн өвлийг авчирч байгаа ажээ. Сүүлийн жилүүдэд нар 11 жилийн үелэлийнхээ “тайван” байдалд байгаа. Ийм жилүүдэд Европын хойд хэсэгт  хатуу өвлүүд харин газар дундын тэнгис, Канад ба Гренландад зөөлөн өвлийг авчирч байгаа гэнэ. 

“Энд нарны идэвхжилээр гарах нөлөө нь агаарын урсгалд чухал болон зарим цэгт дулаарал, заримд нь хүйтрэл дагуулж байна” гэж уг өгүүллийг зохиогч Адам Скейфи (Adam Scaife) хэлснийг ВВС  иш татав. Энэ үзэгдэл нь даяарчлалын дулааралтай огт хамаагүй учир нь нэг нутгийн хүйтрэлийг нөгөө нутгийн дулаарал тэнцүүлж байна хэмээн Скейфи онцлов.

Сүүлийн үед хүний оролцоо л даяарчлалын дулаарлыг авчран улиралын урт богино мөн байгалийн элдэв гамшиг, үзэгдлийн буруутан болж буйг хэлж байгаа. Харин энэ судалгаа нь элдэв нөхцлийн нөлөөнөөс зураглал өөр байж болохыг харууллаа.

Ш.Мягмар

"Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж