Цагаан гэрлэнд хязгаарлалт хэрэгтэй

Хуучирсан мэдээ: 2011.10.12-нд нийтлэгдсэн

Цагаан гэрлэнд хязгаарлалт хэрэгтэй

Гэрлийн диодын чийдэнгийн гаргадаг цагаан гэрэл нь өндөр даралтын натрийн шар чийдэнгээс тав дахин хүчтэй бөгөөд хүний организмын чухал гормон мелатонины боловсруулалтыг дарж байдаг гэж Израилийн Хайфа хотын Их сургуулийн бие судлаачдын олон улсын баг тогтоожээ.

Хиймэл гэрлийн янз бүрийн эх сурвалжийн хүнд нөлөөлөх талаар тусгай судалгаа хийснийхээ дүгнэлтийг тэд Journal of Environmental Management сэтгүүд нийтэлжээ. “Хиймэл гэрлийн эх сурвалжийн хүрээлэн буй орчин ба хүний эрүүл мэндийн аюулгүй байдлыг зохицуулах уламжлалт “химийн стандартаас” гадна “оптикийн” гэсэн стандартыг оруулж ирэх ёстой” хэмээн профессор Абрахам Хайм үзэж байна.

Бидний биологийн цагийн ажиллагааг зохицуулдаг мелотонин ялгаруулалтыг “цагаан” чийдэнгийн гэрэл (400–450 нм долгионы урттай) дардаг гэдэг нь бие судлаачдад эртнээс тодорхой байгаа. Харин энэ судалгаа бол хүний организмд гудамж, зам, тээврийн зангилаанууд болон худалдааний төвүүдийн хиймэл гэрлийн эх сурвалж хэрхэн нөлөөлдөгийг тогтоосноороо онцлогтой гэнэ. Тухайлбал хотуудын гаднах гэрэлтүүлэгийн галогенийн чийдэнгүүд нь өндөр даралтын шар мөнгөн усны чийдэнгээс мелотонины ялгаруулалтыг гурав дахин хүчтэй дардаг байна.

Цагаан гэрлийг бүрэн хааж болохгүй харин тэднийг хэрэглэх орон зайд хязгаарлалт байх ёстой гэж эрдэмтэн дүгнэжээ. Мөн тэд гудамжны гэрлийн конус нь тэнгэрийн хаянаас дор цугларсан байх нь гэрлийн “бохирдлыг бууруулна” гэсэн санал дэвшүүлсэн байна. “Олон орнуудад гэрлийн бохирдлыг зохицуулсан хууль байдаг ч өнөөг хүртэл тэр бохирдлын спектрийг тооцоондоо аваагүй байна. Тэр хэм хэмжээг тогтоогоогүй цагт нийтээрээ цэнхэр спектр талруугаа хэтэрхий хазайсан хурц гэрэл гаргах LED – гэрлийн диодын чийдэнд шилжих нь буруу. LED үйлдвэрлэгчид энэ тухай мэдэхгүй царай гаргах хэрэггүй. Тийм чийдэнгийн саван дээр кельвинаар хэмжигдэх өнгийн хэмээс гадна түүний ялгаруулах гэрлийн долгионы уртыг бичих ёстой хэмээн эрдэмтэд сануулж байна.

Ш.Мягмар

"Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж