
Эмч нараас авсан даваа гаригийн мэдээгээр 40 орчим эмэгтэйчүүд шархадсан байв. Куветийн KUNA агентлагийн мэдээнд өмнө нь дөрвөн хүн шархадсан гэж мэдээлсэн байв.
Таваккул Карман нь ерөнхийлөгчийн эсрэг жагсаал зохион байгуулагчдын нэг бөгөөд “Гинжгүй сэтгүүлчид” хөдөлгөөнийг үндэслэгч юм. Түүнд Нобелийн энх тайвны шагналыг энэ сарын 7-нд олгосон байв. Таваккулийн хамт Либерийн хүний эрхийн төлөө тэмцэгч Лейма Гбове (Leymah Gbowee) ба Либерийн ерөнхийлөгч Элен Жонсон-Серлиф (Ellen Johnson Sirleaf президент Либерии) нар энэ жилийн Нобелийн энх тайвны шагналтан болсон байна.
Ш.Мягмар
"Ардын эрх" сонин