
Нью-Йоркийн Их сургуулийн 68 настай Томас Саржент эдийн засгийн бодлогын өөрчлөлтийн дүн шинжилгээнд бүтцийн макро эдийн засгийн хэмжигдэхүүн ямар янзтай байхыг харуулж өглөө гэж хорооны мэдэгдэлд тэмдэглэсэн байна. Тухайлбал, Саржент дайны дараах цагийн улс орнуудын инфляцийг зохицуулж байсан туршлагыг дүгнэн шинжилжээ.
Өөрийн ээлжинд Принстоны Их сургуулийн 68 настай эрдэмтэн Кристофер Симз улс орны эдийн засгийн бодлого зэрэг түр зуурын нөхцөлүүдийн эдийн засагт үзүүлэх аргачлалыг бүтээснийхээ төлөө шагналтан болов. Жишээлбэл, түүний судалгаа нь хүүгийн хүүг ихэсгэснээр инфляцийг хурдан бууруулахгүй бөгөөд эдийн засгийн өсөлтөд сөрөг нөлөө үзүүлдэгийг тогтоож өгөв.
Саржент ба Симз хоёр бие биенээсээ тусдаа ажиллаж байсан ч тэдний судалгаа олон талаар нийлж байна. Тэдэнд шагнал авчирсан бүтээлүүд нь 70-80-аад онуудад хэвлэгдсэн бөгөөд одоо тэднийг удсын эдийн засгийн бодлогыг бүрдүүлэхэд өргөн ашигладаг гэнэ.
"Ардын эрх" сонин