Нобелийн шагналтнууд урт насалдаг

Хуучирсан мэдээ: 2011.10.12-нд нийтлэгдсэн

Нобелийн шагналтнууд урт насалдаг

Тусгайлан явуулсан судалгаагаар Нобелийн шагналтнуудад гардуулдаг диплом, алтан медаль, 10 сая швед крон ($1,5 сая. эсвэл 1 сая. евро) нь шагналтнууд ба тэдний ажилладаг Их сургууль, компаниудад маш их нэмэлт бонус, орлого авчирдаг гэдгийг тодорхойлжээ.

Ажилтан нь Нобелийн шагнал авна гэдэг био технологиор хөөцөлдөж, хөрөнгө оруулагч олох гэсэн “залуу” компанид маш сайн реклам болдог гэж шинжлэх ухааны эдийн засгийн үйл ажиллагааг нь сурталчилдаг “Research Policy” сэтгүүлд уг судалгааны зохиогч бичжээ.

“Тэргүүлэх патентын портфелиа хуримтлуулж амжаагүй, хүлээн зөвшөөрөгдсөн ажил бүтээл ховортой “залуу” компанид Нобелийн шагналтан нь нобельтонгүй бусад залуу компаниудын анхан шатны барианы хөрөнгө оруулалтаас 24 сая ам.долларын илүү орлого авчирдаг. Бүгд л Нобелийн шагнал гэж юу байдгийг мэднэ. Уолл-стритийн санхүүчид эрдэмтдэд олгодог өөр нэр хүндтэй шагналуудын тухай төдийлөн сайн ойлголтгүй байдаг бололтой” гэж АНУ-ын Жоржиа мужийн Их сургуулийн мэргэжилтэн энэ илтгэлийг бүтээгчдийн нэг Паула Стефан өгүүлжээ.

Ер нь бол зах зээлд эртнээс орсон компаниудад Нобелийн гэсэн тодорхойлолт нь хөрөнгө оруулалтын сонирхлыг нь төдийлөн татахгүй. Ирээдүйн хөрөнгө оруулагчид тодорхой амжилт, нарийн тодорхой бизнес төлөвлөгөөг тэртэй тэргүй шаардаж таарна хэмээн илтгэлд тэмдэглэсэн байв.

Харин өдгөө амьд сэрүүн Нобельтнуудад энэ шагнал нь дунджаар шагналгүй эрдэмтдээс хоёр жилийн илүү нас өгдөг гэж мэдэхэд таатай болж байна. Journal of Health Economics сэтгүүлд бичсэн өгүүлэлд 1901-1950 онуудад Нобелийн физик, химийн шагнал авсан эрдэмтэдийн намтарт дүгнэлт хийсэн байв. Мөн шагналд нэр дэвшигч нарынх нь намтрыг давхар авч үзжээ.

“Чухал ч гэсэн энд мөнгө хамаагүй, харин шагналтанд хандах хүмүүсийн хандлага өөр болдог нь эерэг нөлөө үзүүлдэг байна. “Нобелийн физик, химийн шагнал нь хамгийн нэр хүндтэй бөгөөд хэрэв тэднийг eBay дээр зарах юм бол түүний төлөө төрсөн эмээгээ өгөхөөс буцахгүй биз” хэмээн уг өгүүллийг зохиогчдын нэг Уорвикийн Британийн их сургуулийн эрдэмтэн Эндрю Освалд  шоглон өгүүлжээ.

“Хамгийн чухал нь миний хувьд чиний бүтээлийг хамт олон мэргэжил нэгтнүүд үнэлсэн нь юм. Чамд урилга байнга ирж лекц уншихыг гуйна. Чиний санаа оноог сонсох нь илүү болдог” гэж 1992 оны эдийн засгийн Нобелийн шагналтан Гари Бекер хэлж байна. “Нобелийн шагнал бол амжилтын бэлгэдэл, олон улсын нэр хүндийн асуудал” гэж түүнтэй санал нэг байгаагаа “New Scientist” сэтгүүлийн ерөнхий редактор Рожер Хайфилд илэрхийлээд жишээ татан Манчестерийн их сургуульд ажилладаг Нобелийн шагналтнууд Андрей Гейм, Константин Новоселов хоёрыг хэлэв. “Хоёр гайхамшигтай оросуудыг ажиллахыг хэзээ нэгэн цагт урьсандаа Их сургууль тэр чигээрээ баяр хөөр болж байсныг би мэднэ” хэмээн тэр сонирхуулжээ.

Ш.МЯГМАР

"Ардын эрх" сонин



NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж