Улаанбаатарт бороотой

Хуучирсан мэдээ: 2011.10.12-нд нийтлэгдсэн

Улаанбаатарт бороотой

Малчид, тариаланчид, Ард иргэдийн анхааралд:

Өнөөдөр баруун зүгийн нутгийн зүүн хэсэг, төв болон говийн нутгаар  хур тунадас, уулаараа цас орж, говийн нутгаар салхи шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтрэхийг анхааруулж байна.

2011 оны 10 дугаар сарын 12-ны 08 цагаас 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун зүгийн нутгийн зүүн хэсэг, төв болон говийн ихэнх нутгаар  хур тунадас, уулаараа цас орно. Салхи баруун зүгийн нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, төв болон говийн нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн  уулархаг нутгаар 1 градус хүйтнээс 4 градус дулаан, говийн зүүн хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар 14-19 градус, бусад нутгаар 7-12 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Өдөртөө сэрүүсч 9-11 градус дулаан байна. Өглөө 05 цагт Улаанбаатарт : 5 градус дулаан, харьцангуй чийг 75 хувь, агаарын даралт
869 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.

2011 оны 10-р сарын 13-наас 10-р сарын 17-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:

13-нд нутгийн зүүн хэсгээр, 14-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр хур тунадас орно. Салхи   13-нд говь талын нутгаар секундэд 16 метр, 14, 15-нд зүүн зүгийн нутгаар секундэд 12-14  метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан байна. 14-нд баруун зүгийн нутгаар, цаашдаа ихэнх нутгаар дулаарна.

 5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ

          
Тухайн хотын нэрэн дээр хулганаа дархад тухайн хотын цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ гарна. Мэдээг харахын тулд ЭНД дарж үзнэ үү.

Эх сурвалж: www.tsag-agaar.mn

Ус цаг уурын хүрээлэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж