“Байгаль эх” сэдэвт тэмцээн боллоо

Хуучирсан мэдээ: 2011.10.11-нд нийтлэгдсэн

“Байгаль эх” сэдэвт тэмцээн боллоо

Өмнөговь аймгийн залуучуудын экологийн танин мэдэхүйн мэдлэг, мэдээлэл олгох, уул уурхайн байгууллагыг олон нийтэд сурталчлах зорилгоор “Дэвжээ” тэмцээнийг “Байгаль эх ” сэдвийн дор зохион байгууллаа. Тэмцээнийг аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Оюу толгой ХХК, “Байгальд эвсэг багачуудын холбоо”-той хамтран Даланзадгад суманд хийсэн юм.

Тэмцээнд Баяндалай, Баян-Овоо, Ханхонгор, Сэврэй сумдын багууд идэвхтэй оролцож, бүгд хүчтэй өрсөлдөж, байгаль хамгаалах үйлсэд бусдаа уриалсан дуудсан юм. Тэр дундаа Өмнөговь аймгийн хэмжээнд байгаль орчинд тулгамдаж байгаа асуудал, түүнийг хэрхэн шийдвэрлэх арга замыг харуулсан жүжигчилсэн тоглолт нь цугласан олны анхаарлыг татаж байв. Тэмцээний үеэр “Оюу толгой” ХХК-ийн байгаль орчны талаар хийж байгаа ажлын тухай, 2011 оныг “Усны жил” болгон зарласантай холбогдуулан усны тухай богино хэмжээний кино, танилцуулгыг олон нийтэд хүргэлээ. Тэргүүн байрыг Баяндалай сумын “Гурвансайхан” баг эзэлж цом, өргөмжлөл, нэг сая төгрөгийн эзэн болсон. Дэд байрыг Ханхонгор сумын “Ёл“ баг, гутгаар байрыг Баян-Овоо сумын “Нөхөн сэргээлт” баг, тусгай байрыг Сэврэй сумын “Панда” баг эзэлж, өргөмжлөл, мөнгөн шагнал, дурсгалын зүйлээр шагнууллаа гэж Өмнөговь аймгийн БОАЖГ-ын мэргэжилтэн Ц.Алтанзул мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж