Ерөнхий санал, шүүмжлэлд байр сууриа илэрхийлэв

Хуучирсан мэдээ: 2011.10.11-нд нийтлэгдсэн

Ерөнхий санал, шүүмжлэлд байр сууриа илэрхийлэв

АНУ-ын Нью-Йорк хотноо НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 66 дугаар чуулганы Нэгдүгээр хорооны ерөнхий санал шүүмжлэл аравдугаар сарын 3-11-ний өдрүүдэд болж байна.  Манай төлөөлөгч ерөнхий санал шүүмжлэлд үг хэлж, байр сууриа илэрхийлэв.
Олон улсын хамтын нийгэмлэг Цөмийн зэсгийг үл дэлгэрүүлэх тухай гэрээний хэрэгжилтийг хянах 2010 оны бага хурлаас баталсан Төгсгөлийн баримт бичигт туссан цаашид авах арга хэмжээний төлөвлөгөөг бүрэн хэрэгжүүлэх, Цөмийн туршилтыг бүрэн хориглох тухай гэрээ хүчин төгөлдөр болгох, Зэвсэг хураах бага хурлыг зогсонги байдлаас гаргах талаар шаргуу ажиллах шаардлагатайг төлөөлөгчид санал нэгтэй тэмдэглэв. Зэвсэг хураах бага хурлын хүрээнд эхний ээлжинд Цөмийн зэвсэг болон цөмийн бусад тэсрэх төхөөрөмжид ашигладаг задрагч материал үйлдвэрлэхийг хориглох тухай гэрээ байгуулах талаар нэн даруй аливаа болзолгүйгээр хэлэлцээ хийж эхлэх шаардлагатайг өрнөдийн орнууд онцлон  тэмдэглэсэн бол ЭҮНХ-ий орнуудын олонх нь тодорхой хугацаанд цөмийн зэвсгийг бүрмөсөн устгах шат дараалсан хөтөлбөр, түүний дотор Цөмийн зэвсгийн тухай конвенц, мөн цөмийн зэвсэггүй орнуудын эсрэг цөмийн зэвсэг үл хэрэглэх, хэрэглэхээр заналхийлэхгүй байх баталгаа олгох олон улсын эрх зүйн баримт бичиг байгуулах талаар нэн даруй хэлэлцээ хийхийг чухалчилсан байна.

Ердийн зэвсгийн хувьд 2012 оны 7 дугаар сард Зэвсгийн наймааны тухай гэрээний төслийг хэлэлцэх НҮБ-ын бага хурлын Бэлтгэл хорооны эхний хурал амжилттай болсныг төлөөлөгчдийн олонх дурдав. Мөн Бага оврын болон хөнгөн зэвсгийг хууль бусаар худалдаалахаас сэргийлэх, үүнтэй тэмцэх, таслан зогсооход чиглэсэн үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт, Явган цэрэг эсэргүүцэх минэ хориглох тухай Оттавагий конвенц, Цацрах тусгалтай зэвсгийн тухай конвенц зэрэг асуудалд анхаарлаа хандуулсан байна.

Цөмийн зэвсэггүй бүс байгуулах тухай гэрээнд оролцогч орнуудын төлөөлөгчид цөмийн зэвсэггүй бүсүүдийг бэхжүүлэх асуудлыг хөндөж ярихдаа  "Nuclear-weapon-free zones and Mongolia" гэж хэлж байсан нь манай статус олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөж буйг харууллаа гэж Олон улсын байгууллагын газраас мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж